НИЙГЭМ

Д.Нарангэрэл: Нэг ширээнд нэг л хүн сууна, 15 минутаас удаан хугацаанд үйлчлэхгүй

Улаанбаатар хотод тогтоосон бэлэн байдлын зэргийг маргаашнаас сулруулж, зарим үйлчилгээний газруудын нээнэ. Халдвар, хамгааллын дэглэм хэрхэн барих талаар Д.Нарангэрэл “Албан байгууллагууд өнөөдөр эхний ээлжинд цэвэрлэгээ хийн, ширээ, сандлаа сайтар цэвэрлэж, бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Маргааш бүх ажилтныхаа халууныг үзэн, амны хаалт зүүж хэвших. Үүдэндээ гар ариутгагч байрлуулах хэрэгтэй. Тэгэхдээ 30 хувийг нь л оффист, бусдыг нь цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Олон ажилтан нэг зэрэг олноор цугларвал халдвар тархах эрсдлийг нэмнэ.

Үйлчилгээний газрууд нэг хүнд дөрвөн метр талбай ноогдож байхаар өрөөгөө зохицуулна. Байгууллагууд нийт талбайнхаа 3/2 хувийг л ашиглах зохион байгуулалт хийнэ.

Жишээлбэл, маргаашнаас хүнсний зах, ресторан, цайны газрууд ажиллана. Ширээнүүдээ 1.5-2 метрийн зайтай байрлуулна. Нэг ширээн дээр нэг л хүн сууна. Нэг хүнд удаандаа 15 минут үйлчилнэ. 15 минутаас удаан хугацаанд үйлчлэхгүй гэсэн дэглэм баримтлана. Ер нь ихэнх үйлчилгээг, ундаа, хоол, цайг аваад, гэртээ очиж идэхээр зохицуулна. Тэгэхгүй бол хүнс, хоолны газруудад халдвар тарах эрсдэл өндөртэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button