УРЛАГ

Зураач Х.Хоснаран 30 метр өндөртэй хананд бүтээлээ туурвилаа

Австралийн Мельбурн хотод амьдардаг граффити урлагийн шинэ төрлөөр буюу гудамжны дүрслэх урлагийн бүтээлээ Heesco (Хиско) нэрээр уран бүтээлээ туурвидаг Х.Хоснаран Австрали улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд 30 метрийн өндөртэй “аварга том” зураг зуржээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн “фэйсбүүк”-тээ “Австрали улсын Кароондахэмээх жижиг тосгонд том хэмжээний бүтээлээ зурж дууслаа. Энэ миний зурсан хамгийн том хэмжээтэй бүтээл. Нийтдээ зургаан долоо хоногийн турш 200 гаруй ажлын цагт, лаазтай 600 гаруй цацдаг будаг, 160 литр акрилан будаг ашиглалаа. Бүтээлээ хийх явцад бороо, салхинаас шалтгаалж жаахан удааширсан. Мөн өргөдөг машинаа сольж, том хэмжээний машин авчруулж, бүтээлээ зурж дуусгасан. Бүтээлийн агуулгын хувьд эндхийн аж амьдралыг харуулсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button