Нийгмийн

“Эрх баригчид шүүхийн тухай багц хуулийн төслөөр гэмт хэргээ хаацайлах ганцхан зорилготой”

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2020.01.13/ Шүүхийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийнхэнд хандаж байр сууриа илэрхийллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийг УИХ-аар батлах гэж байгаа талаар дурдаад, батлагдаж буй уг хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой зөрчил байгааг онцлов.

"УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгаа. Үүнийг цаг хугацаа харуулаад өгнө. Гэвч энэ алдаагаа засахгүй олонхиороо хүч түрэн батлах гэж байна. Тухайлбал, энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгов. Энэ нь Дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг, офшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргийг Дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжтой болгож байна. Үүнийг эрх баригчдын өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлах гэсэн ганцхан зорилготой. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг Үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байгаа нь төрийн тэнцвэрийг алдагдуулна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button