НИЙГЭМ

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар халад, углааштай эсэргүүцэл илэрхийллээ

Нэгдүгээр төрөхөд амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр нярайн хамт тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халад, углааштай нь гадагш гаргасан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна.

Үүнтэй холбоотогоор “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбай дээр углааш, халадтай эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тэрбээр “Би бол эрэгтэй хүн шүү дээ. Өчигдрийн эмэгтэй бол нярай биетэй. Өчигдөр орой 22 градус хүйтэн байсан юм билээ. Нярай биетэй хүн доороосоо жиндсэнээс болж сав нь хөөрнө. Сэтгэл санааны өөрчлөлтөд орно. Энэ бол УОК-ын алдаа. Тодруулбал Я.Содбаатарын алдаа. Тэнд халдвартай эмэгтэй төрвөл яаж ажилах талаар журам аль хэдийн гаргачих ёстой байсан.

Халдвартай бүсээс иргэн ирэхэд яаж ажиллах ёстой журмыг УОК гаргачих ёстой байсан. Гэтэл 22-ын товчоонд хүн нас барсан.
Төр дүрэм журам гаргадгаараа ялгаатай. Я.Содбаатар өчигдөр уучлал гуйж байна. Энэ бол алдаагаа гэмшсэн уучлал биш. Албан тушаалдаа үлдэхийн тулд уучлал гуйж байгаа юм.

Тиймээс УОК-ыг огцрохыг нийтээр нь шаардаж байна. 100 жилийн түүхтэй МАН дотор шадар сайд хийчих ЖДҮ-ийн хулгайчаас өөр хүн алга уу” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 20, 2021 10:20

Энэ одоо ингэж д�##�ьчигнаж байж ханиад хүрээд тэр нь ковид болж бас нэг голомт нэмэх нь.

ИРГЭН.
ИРГЭН.
1 сар 20, 2021 12:04

ЭРГҮҮ МАЛ ЭНЭ БАС ЮУЧ БИЛЭЭ . ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ МОНГОЛЧУУД ЭНЭ НЭГ ХУУЧНЫ ТЭНЭГ БОДЛОО БОЛИМООР ЮМ БАРАГ БӨӨСТӨЖ ҮХТЛЭЭ УСАНД ОРОХГҮЙ ИЛЖРЭХ ШАХААД Л БАЙЖ БАЙДГАА БОЛИМООР ЮМ .

ИРГЭН.
ИРГЭН.
1 сар 20, 2021 12:06

ТЭНЭГ ЮМНУУДААС БОЛЖ ХӨӨРХИЙ СУВИЛАГЧ АЖИЛГҮЙ БОЛЛОО.

123
123
1 сар 20, 2021 14:17

х�##�даг улавчтай хэсэг зогсоно оо,манай полдого мужик шүү

Холбоотой мэдээ

Back to top button