УЛС ТӨР

ТОЙМ: Ард түмний СЭРЭЛТ ба таван албан тушаалтанг БУУЛГАСАН жагсаал

- ХЭВЛЭЛИЙН ХҮЧ БА АЯНДАА ҮҮССЭН ЖАГСААЛ-

Амаржаад удаагүй байгаа эмэгтэйг гэрийн халад, углааштай гарган, хүйтэн автомашинд чихэн давхиж очоод, ХӨСҮТ-ийн гадна дөрвөн давхрын шатаар хэнэг ч үгүй алхуулсан үйл явцыг хэвлэл сурвалжлаагүй бол өчигдрийн жагсаал болохгүй байв. Мэдээ авахаар очсон ЕАGLE телевизийн зураглаач, сэтгүүлчийг албаныхан зураг авхуулахгүй гэж анхандаа хориглосон байдаг. Гэвч сурвалжлах орчноо албаныхнаар заалгах дургүй, хэрсүү зураглаач сэтгүүлчид холоос тэрхүү олон нийтийг цочролд оруулсан дүрсийг бичжээ.

Мэдээ цацагдсан даруйд олон нийтийн цахим хуудсанд гэрийн халад, углааштай нялх биетэй эмэгтэйн зураг хөвөрч, шөнөжин бужигнав. Улмаар өглөө нь сайн дураар Төв талбайд жагсаал үүслээ. Энэ жагсаал нийгмийн уур амьсгал ер нь тэсэрч дэлбэрэхэд бэлэн байгааг эрх баригчдад сануулсан, ард түмний томоохон сэрэлт байв. Хоёр дараалан сонгуульд ялж, сүүлээ сэрвээн дээр шидчихээд харайж яваа МАН-ыг эл жагсаал жинхэнэ утгаар нь тас шилбүүрдлээ. Нөгөө талаар Монголд чөлөөт хэвлэл, мэргэжилдээ хайртай сэтгүүлч, сэтгүүл зүйн нөлөөлөл өндөр байгааг уг үйл явдлын кэйс илтгэлээ.

-ДАЙНЫ ХАЖУУГАААР ДАЖИН-

Төв талбайд болсон жагсаал хуулийн нэршлийнхээ хувьд ч яах аргагүй аяндаа үүссэн. Бүх зүйлийг олонхын хүчээр шийдэж, нүүр хуудсандаа лайв хийсэн иргэнээ хүртэл Зөрчлийн хуулиар шийтгэж буйн эсрэг ард түмэн хүчтэй зогсож чадна гэдгээ харуулав. Нялх биетэй эмэгтэйг туйлаас хүндэтгэж, асарч ирсэн уламжлалт дорно сэтгэлгээ ч үүнд ихээхэн нөлөө үзүүллээ. Яг зорьж ирээд жагсаалд оролцсон иргэдийн хүч чухамдаа асар өндөр тусдаг аж.

Гэвч нөгөө талд нийгэмд бүүм үүсгэж сэдвүүд дээр тоглолт хийж, тодрох гэсэн сайн дурын уран сайханчид хэдэн арваараа гарч ирэв. Тухайлахад, Б.Жагар “Оросуудын нөлөөгөөр жагсаал хийж байна” гэхчлэн хашгирч орж ирэх жишээтэй. Үхсэн амьд нь огт мэдэгддэггүй, энэ цагийн супер муу сөрөг хүчний дарга Д.Ганбат бараг л талбай дээр бүлгийнхээ хурлыг хэд хэд хийхээ шахав. Ерөөс энэ тэнд орилж хашгирч тодрох дуртай бүхэн өчигдөр талбай дээр ирлээ. Басхүү олны танил, нөлөөлөгч залуус ирж дуу хоолойгоо хүргэсэн нь энэ цагийн хүчтэй салхийг эрхгүй сэвэлзүүлэв.

-ЕР БУСЫН ҮЗЭГДЛҮҮД БА ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ НҮЦГЭЛЭВ-

Гол нь жагсагчдад дарга гэж байсангүй. Тал талаасаа олон арваараа цугларсан хүмүүс ерөнхийдөө нэлээд эмх цэгцтэй, хүн хоорондын зай барьж жагсаалаа эхлүүлсэн. Жагсаалд гэрийн халадтай хэд хэдэн эмэгтэй зогсож, “Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг огцортол гадуур хувцас өмсөхгүй” гэж мэдэгдсэн юм. Улс төржүүлж, муухайгаар харахад энэ турхирагдсан өнцөг байж болох.

Гэвчиг эмэгтэйчүүд нь өнөөдөр ингэж жагстал ард түмний тэвчээр алдарчээ гэдэг мессеж уншигдана. Түүгээр зогсохгүй ирэх тавдугаар сард төрөх жирэмсэн эмэгтэй шууд Сүхбаатарын хөшөөний яг өмнө хувцсаа тайлж, хөл нүцгэн эсэргүүцэл илэрхийлэв. Идэр есийн хүйтнээр эмэгтэйчүүдийн ийм дуу хоолой нийгэмд хүчтэй цуурайтлаа. Жагсаал сүүлдээ илтэд тоноглогдож, олон өлгийтэй хүүхэд, цаасан урианууд зэргээр баяжигдсан нь эрхгүй хөөргөсөн улс төрийн өнцөг орж ирснийг илтгэнэ.

-ЖАГСААЛЫН ҮЕЭР ЗАСГААР ТОМИЛГОО ХЭЛЭЛЦЭЖ, УИХ МУЗЕЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ-

Ордны гадаа жирэмсэн эмэгтэй нүцгэлж, гэрийн халадтай эмэгтэйчүүд бухимдлаа илэрхийлж, жагсаал улам бүр хүчээ авч байхад Засгийн газар энгийн журмаар л хуралдав. Бүр хэд хэдэн томилгоог зүгээр л хийчхэж байгаа юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар музейн асуудал хэлэлцэв. Яг долдугаар сарын 1-ний жагсаалын үеэр Үндэсний телевиз концерт явуулсан шиг эсрэг тэсрэг үзэгдэл давтагдлаа.

Энэ нь энгийн нэг үзэгдэл биш. Ард түмний амьдралаас асар их тасарчихсан улс төрчидтэй, төрийн ордонтой улс болон бэхжиж буйг харуулсан кэйс юм. Түүнчлэн нийгмийн ийм эмзэг үзэгдлүүдийн эсрэг дуугарах ёстой МАН-ын эмэгтэй гишүүд намаа сошиал дээр өмөөрөөд сууж байсан нь жинхэнэ гамшиг. Тэдний дэргэд АН-ын С.Одонтуяа гишүүн гадаадад гацсан иргэдийн асуудлаар суулт хийж байгаа нь машид том ялгааг харуулна. Улстөрчид нь ийм байгаа учраас л ард түмний хүлцэх, тэвчих мэдрэмж бүр нэг алдагдахад хүрсэн гэлтэй.

ХӨШИГНИЙ АРД: ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭС ДАРГА САЙД НАР БУЛТАЖ, ЦАГ АВСААР ОРОЙ ШИЙДВЭРЭЭ ЗАРЛАВ

Үдээс өмнөх жагсаалын нүргээнд эрх баригчид төдийлөн ажраагүй. Гэвч байдалд хурцдаад ирэнгүүт хариуцлага тооцох асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй болсон. Салбартаа удаан ажиллачихсан, сайдаа ч хүн гэж тоодоггүй Л.Төмөрбаатарыг хотын дарга нь чөлөөлөхөөс татгалзаж, Шадар сайд Я.Содбаатар ажлаа өгөхгүй гэж дуугарсан гэх мэдээлэл бий. Мэдээж, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ажлаа өгөхгүй гэж л гүрийдэг хүн.

Эхэндээ Л.Төмөрбаатар, Д.Нямхүү, Г.Баясгалан нарыг чөлөөлөх хувилбар дээр тогтоод байв. Гэвч нөхцөл байдал бүр эвгүйтэж, талбайн уур амьсгал хурцдаад ирэнгүүт Ерөнхий сайд арга буюу Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг ажлаа өгөх чиглэл өгсөн гэх. Ингэснээр хоёр сайд, гурван том дарга хариуцлага хүлээж, ажлаа өгөхөөр болов. Тэсгэм өвлийн хүйтнээр ард түмний “ориг” дуу хоолой ингэж Төрийн ордныг ниргэв. Тэд сайд нар огцрохоо мэдэгдсэн хойно халуун уур савсуулсаар гэр гэртээ харьцгаалаа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ажлаа бүр нэг ял мэт хийж гүйцэтгэдэг, авдаг цалин нь гэрт нь талх болж очдогийг мартчихсан төрийн албанд ажиллаж буй хүмүүс асар их. Тэдний супер төлөөлөл нь, үнэндээ Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар гэхээсээ илүү амаржсан эхийг гаргаж өгсөн эмч, сувилагчид, тусгаарлах ажилтнууд байлаа. Нөгөө талд ийм байдлыг хэрхэн даван туулах арга замыг Д.Сарангэрэл, Ө.Энхтүвшин нар боловсруулсан байсан уу гэдэг асуудал. Тэд дотооддоо ковид алдаагүй нь үнэн ч наад захын ийм төрлийн эрсдэлийг даван туулах арга зүйн бэлтгэл хангаагүй байжээ.

Хамгийн хоржоонтой нь, төлөвлөөгүй, гэнэт үүсэж болох ийм эрсдэл МАН-ыг зүгээр л хөмрөх аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын тал дахь уур амьсгалд эл жагсаал ихээхэн сөргөөр нөлөөлөх нь ч тодорхой боллоо. Эцэст нь, Т.Мөнхсайханыг огцорч буйд улсын тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгт хулгайгаар аваачаад тавьчихдаг, өвчтнүүдээ өөрийн эзэмшлийн эмнэлэг, сүлжээ эмийн сан руугаа явуулдаг тогтсон нахаал сүлжээнийхэн бөөн баяр үлдэв. Үүнээс цааш ч эрх ашиг эл салбарт хөврөх биз ээ. Жагсаалтаас ганцхан өгүүлбэртэй л үлдлээ. Тэр нь, ард түмний тэвчээр үнэхээр алдагдаж, тэсрэхэд бэлэн болжээ. Үүнийг хөөрөгдөхөд ямагт бэлэн байгаа улс төрийн бүхэл бүтэн арим, баг буйг ч тэмдэглүүштэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 21, 2021 08:15

Энэ жагса�##� хийж х�##�двар тархааж буй эргүү м�##�нууд үхэж д�##�д орсон ардчилсан намынхнаас хэдэн төгрөгний хөлс авсныг баривчилж ш�##�гах хэрэгтэй. Мөн бид одоо хариуцлагаа хүээж огцорлоо харин та нар онц байдлын хууль зөрчсөн гээд т�##�бай дээр очсон эргүүнүүдийг туё арван нэгжээр тогох ёстой байсан юм.

Иргэн
Иргэн
1 сар 21, 2021 08:30

Зөв �##�хам хийгдлээ. Эдгээр хүмүүс угаасаа чадваргүй гэдэг анхнаасаа харагдаж байсан. Ялангуяа Нямхүү надаас өөр хүн чадахгүй. Би үсээ буур�##�тт�##� ажиллаж байна гээд их ч шоу хийсэн дээ. Шинэ хүмүүс өөрөөр ажиллана гэдэгт итгэж байна.

Иргэн
Иргэн
1 сар 21, 2021 08:55

Би өөр өнцгөөс харж бн . Х�##�дварт өвчтэй эмэгтэйг эмнэлэг шилжүүлэх ажиллагаа цаанасаа зохион байгуул�##�ттай байх . Ар гэрийнхэн нь очоогүй байхад сэтгүүлчид оччихсон бг.Төрөхөөс нимгэн хувцастай гаргаад ХӨСҮТ д 4 давхар хүртэл гадуур явуулсан ч гэх шиг .Шилжүүлэх ажиллагааг з .б чид яагаад мэдээлэл хийхгүй бн вэ Нөгөө бүхний өмнө гүйж явдаг сэтгүүлчид чимээгүй болчихов . Сурв�##�жлага хийсэн сэтгүүлчид машин нь удаан онгорхой байсан дотроо хүйтэн байгаа гэдгийг мэдээлсэн атлаа нүцгжн шахам нялх биетэй эмэгтэйг яагаад өмөөрч үйлдэл үзүүлсэнгүй вэ Сэтгүүлч зураглаач 2 т сенсаац л хэрэгтэй байв уу хүн чанаргүй сэтгэлгүй ...Ар гэрийн дүү нь гээд байгаа нөхөр ганц хөнжилч аваад ирэхгүй дээ төрсөн х�##�двөр авсан хүнээ яав ийв гэхгүй орхичихдог сонин юмаа .

Зочин
Зочин
1 сар 21, 2021 09:03

Энэнд буруутанг хайв�##� ердөө л хүн мөс чанар гаргаагүй тэр ажиллагааг явуулсан, сурв�##�жилсан хүмүүс л буруутай. Харсаар байж ийм бусармаг үйлдлийг хээв нэг сурв�##�жилсан нөхөд, ажилласан эмч, жолооч нар ёс зүйгүй үйлдэл гаргажээ. Хамгийн гол буруутан бол төрөхийн эх барихын эмч нар, тэд нялх биетэй эхийг хөнжил ч болов нөмрүүлээгүй нь тэдний буруу. Одоо тэгвэл тэр эмнэлэгт хэвтэж байсан 200 гаруй эх нярай, тэдэнд үйлчилж байсан өчнөөн ажилтнуудын эрүүл байх эрх хаачив? Үүнийг яагаад хэн ч хөндөхгүй байна?

Чулуунбаатар
Чулуунбаатар
1 сар 21, 2021 09:15

Ө.Энхтөвшин Д.Сарангэрэл хоёр COVID19 цар тахлыг дотооддоо тараагүй тул гавьяатай хүмүүс

БЗД 20 хороо
БЗД 20 хороо
1 сар 21, 2021 09:21

Төмөрбаатарыг х�##�даг маш зөв. Манай Гачууртын Өрхийн эмнэлгийг шинэ жилээр татан буулгасан хүн. Хичнээн хүн эмээ бичүүлж чадахгүй, хүүхдийн вакцин хугацаа �##�дсан. Болж, тэгээд х�##�агдаад явахдаа таарсан амьтан

Уншигч
Уншигч
1 сар 21, 2021 09:25

Жинхэнэ сэтгэлээрээ, хүслээрээ очсон ухамсартай з�##�уус байсан шүү. Одоо энд тэндээс мөнгө аваад жагса�##� хийдэг цаг өнгөрсөн. З�##�уу үеэ тэгж басаж болохгүй. Шударга бус, хүнлэг бусын эсрэг жагсах, үгээ хэлэх з�##�уус олон байгааг харахад Монголын ирээдүй гэрэлтэй санагдаж байна

Зочин
Зочин
1 сар 21, 2021 09:37

Munkhsaihan said ugn ogtsrohgui uldeed eruul mendiin salbariin yalzraliig negmusun ustgah heregtei baisan yumda. Duraaraa durgigchid asuudal uusenguut dalimduulan ard tumniig talbai dr turhirch salbaraa eruuljuulehiig zorin shaardlagatai, zow ajil ehluulj bui saidaa awaad hayachlaa da. Ter dund bolon dood shatnii erguu teneg ajiltnuud dunguj tursun ehiig nyarai huuhedtei n owliin huitend tegj nutsgen gargaj baidag yostoi neg t1 gehed denduu t1 yumnuud bnaa. Tedend bas arga hemjee awch ajlaas n halah heregtei. Odo tgd duraaraa durgiad baij de, zarim n.

unshigch
unshigch
1 сар 21, 2021 10:01

Олон т�##�аас нь биччихсэн улстөрчдийг хамга�##�аагүй ийм тойм уншчихаж баймаар байх юм. Тэр цэцэг, Бидон ганбаа нар илүү байсан нь үнэн. Жагса�##� сүүлдээ тоноглогдсон гэж хэлжээ зөв. Эрх ашгуудыг ингэж гаргаж дүгнэх хэрэгтэй МАНГаруудад том сургамж болоо

хот
хот
1 сар 21, 2021 10:40

Намын даргын �######� долоож цүнх барьдаг нөхөд одоо болио Сумьяабазар бөхөө барилд хотыг яагаад ч удирдаж чадахгүй

Шүүгч
Шүүгч
1 сар 21, 2021 11:43

Сумьяабазар хамгийн түрүүнд х�##�агдах ёстой доо. Энэ бөх НОК-ын дарга бөгөөд нийслэлийн захирагч тул НЭМГ, амаржих газруудын хариуцлагагүй нь энэ нөхөртэй юуны түрүүнд шууд холбоотой. Бусдыг огцруулах эрхгүй, өөрөө огцрох хэрэгтэй!

ЦАГ НЬ ирж бн!
ЦАГ НЬ ирж бн!
1 сар 21, 2021 11:49

Энэ ЧИМЭЭГҮЙ дайнд Монгол Улсын ард иргэдийн ЭРХЭМ ЭРҮҮЛ МЭНД хохирсоор байхад цаашид ЯАЖ дуугаа зүгээр суухавдээ????

Зочин
Зочин
1 сар 21, 2021 12:14

гудамжний хэдэн х�##�таруудын цаана байгаа нохдыг хатуу шийтгэ

зочин
зочин
1 сар 21, 2021 12:31

ЭНэ Төмөрбаатар, Нямхүү нараас гадна ЭХЭМҮТ гэх мэт Улсын томоохон эмнэлэгүүдийн хэдэн том даргыг солих хэрэгтэй дээ Тэдний хөрөнгө мөнгийг ш�##�гаад үзвэл их юм гарна даа

Yu hutsaad bganbe
Yu hutsaad bganbe
1 сар 21, 2021 12:43

Yun zohion baiguulalattai ntr hutsaad bgaanbe oirtohoor ni haldwartai bj magad gd hooj ywuulaad bsan gejiisan yum bolgoniig harluuldag erguutsen orkuud m#l deer gar ok

Иргэн
Иргэн
1 сар 21, 2021 13:38

Хачин сайхан шударга ярьсан зүйл нь хөрсөн дээр эсрэгээрээ буудаг, Ард Түмнээ торгож дарамт�##�ж төсвөө бүрдүүлдэг мөртлөө авилгачид, ЖДҮ чиддээ ямарч арга хэмжээ авддаггүй Хүрэлсүхийн засгийн газар, байнга эргэж буцсан шийдвэр гаргадаг нийслэлийн засаг дарга Сумъяабазар нар бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорохыг шаардаж байна

Элдэв Очир
Элдэв Очир
1 сар 21, 2021 14:01

Овоо ш дээ. Энэ з�##�уучууд. МАН арай ч давраад байсан юм. Хүүк өөрөө төрийн эргэлтээр засгийн толгойд гарсан цэргийн нэг муу бага дарга шүү шээ

МАНАН үү
МАНАН үү
1 сар 21, 2021 14:31

Энэ МАНАН-гийн үлдэгдэл илт хөрөнгөжсөн баян тарганаараа нэрд гарсан луйварчидыг одоо ш�##�гах хэрэгтэй эд бол цулайсан их мөнгөтэй дараагийн засгийн газрыг худ�##�даж авна шүү сайн ш�##�гаж ялыг нь үүрүүлэх гол хорчид

Зочин
Зочин
1 сар 21, 2021 18:11

Тэр муу �########� үхээч

nymhuu ogtsor jonhuu ogtsor
nymhuu ogtsor jonhuu ogtsor
1 сар 21, 2021 18:25

jagsaal hiij haldvar taraasan buh humuusiig barivchil.ter halaadtai garch guisen koronatai emegteig bas sain shalgah heregtei.turuh deer uvchin taraasan u.yamar uchirtai zurag avch tavisan.heneer zurgaa avahuulsan be 3han sekund garaad mashind suuchih hoorond daarsan uu gh met shiitge

Зочин
Зочин
1 сар 22, 2021 06:27

2сарын өмнө 22товчоон дээр бие муу хүн ирэхэд нэвтрүүлэхгүй 50 гаран ч билүү ута�####�хад шийд өгөлгүй байсаар нас баруулж байсан гашуун туршлага даа дүгнэлт хийсэнгүй гэж харж байна.Түүний дараа хүний эрхийн зүтгэлтэн Оюунгэрэл манай төрийн хүмүүс бэлтгэл муутай байна.Амьдр�##� баян Болзошгүй юманд баримтлах журам дүрэм �##�га гэж шүүмжилж байсан.Энэ үнэн л байна.

Холбоотой мэдээ

Back to top button