“Forbes” сэтгүүлийн тодруулсан хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд
“Forbes” сэтгүүл жил бүр оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг нийтэлдэг. Тэгвэл тус сэтгүүл 2025 онд хамгийн хүчирхэг гэж тодорхойлсон таван эмэгтэйг харцгаая.
1.Урсула фон дер Лейен

Урсула фон дер Лейен 2019 оны долоодугаар сард Европын комиссын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тус комисс нь Европын холбооны 450 сая иргэнд нөлөөлөх хууль тогтоомжийг баталдаг. Фон дер Лейен нь тэрхүү албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй. Тэрбээр 2024 оны долоодугаар сард дахин ерөнхийлөгчөөр томилогдсон.
2.Кристин Лагард

Кристин Лагард 2019 оны арваннэгдүгээр сард Европын Төв банкны даргаар томилогдсон. Тэрбээр тус банкийг удирдаж буй анхны эмэгтэй. Европын холбооны мөнгөний бодлогын тэргүүний хувьд тэр инфляц өндөр байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлтийг үүсгэх чухал сорилттой тулгараад байгаа юм.
3.Такаичи Санаэ

Такаичи Санаэ энэ жилийн аравдугаар сард Японы ерөнхий сайдаар томилогдсон. Ингэснээр дэлхийн дөрөв дэх хамгийн том эдийн засагтай улс анх даа эмэгтэй удирдагчтай болсон. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Татчераас улс төрийн үлгэр дуурайлал авдаг нэгэн юм. Такаичи анх 1993 онд парламентад дэвшиж, тэр цагаас хойш олон өндөр албан тушаалыг хашиж байсан.
4.Жоржиа Мелони

Жоржиа Мелони 2022 оны аравдугаар сард Италийн ерөнхий сайдаар томилогдож тус улсын анхны эмэгтэй удирдагч болсон. 15 настайдаа тэрбээр Италийн социал хөдөлгөөн намд элсэж байжээ. Тэрбээр 2012 онд Италийн ахан дүүс намыг үүсгэн байгуулж одоо даргаар нь ажилладаг.
5.Клаудиа Шейнбаум

Клаудиа Шейнбаум 2024 оны зургаадугаар сард Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр томилогдсон. Мехико хотын еврей гэр бүлд төрсөн тэрбээр мөн Мексикийн анхны еврей ерөнхийлөгч юм. 2018-2023 оны хооронд тэрбээр Мехико хотын захирагчаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: Forbes















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ихэнх нь настай эмэгтэйчүүд байна. Монголд бол эмээ явж ач гучаа хар гээд л ад үзнэ дээ
Ганц санал нийж байгаа нь Японы ерөнхий сайд байна.
dandaa fashost shulmasuud bnp
Nara gishuun mundag shuu
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Нас туршлага нь жигдэрсэн эмэгтэйчүүд байна. Монголчууд ч гэсэн ийм насны эмэгтэйчүүдээ эмээ зайл явж ач зээгээ хар гэж солиороод байдгаа болих хэрэгтэй. Сүүлийн үeд охидууд л төр удирдана гээд гүйгээд байх болж
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Battsetseg said yaagaad baihgui bnq
Үнэнхүү хүчирхэг эмэгтэйчүүд мөн.Ази тивээс анх удаа Японы ерөнхий сайд нэрлэгдсэн нь тун таатай байна. Монголд эмэгтэй ерөнхий сайд, эмэгтэй Ерөнхийлөгч хэзээ гарах бол? Тийм ирнэ дээ, удаан л хүлээх болов уу.
Ямааны мах зоогонд орохгүй Янтгар хатан зарга шүүхгүй гэж....