ДЭЛХИЙ

Байден маск зүүхийг үүрэг болгоод үүнийгээ өөрөө зөрчив

Ерөнхийлөгч Жо Байден эхний өдрөө холбооны барилгад амны хаалт зүүж зай барихыг үүрэг болгосон захирамж бичсэн. Тэгвэл тэрбээр захирамжид гарын үсгээ зураад хэдэн цагийн дараа Линкольнын дурсгалт газар дээр амны хаалтгүй очжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Байден Твиттер хаяг дээрээ “Маск зүүх нь олон тооны амь нас аврах эх оронч үйл. Ийм учир би холбооны өмч газар дээр амны хаалт зүүхийг үүрэг болгосон захирамж дээр өнөөдөр гарын үсэг зурлаа. Маскаа зүүх цаг болсон” хэмээн бичсэн юм.

Холбооны өмч дээр амны хаалтгүй үзэгдсэн Ерөнхийлөгч Байденыг хүмүүс шүүмжилсэн юм. Тухайлбал “Turning Point USA” байгууллагын Чарли Кирк “Жо Байдены шинээр гаргасан холбооны өмч дээр амны хаалт зүүх захирамж өөрт нь үйлчилдэггүй юм уу? Учир нь гэвэл тэр тус захирамжийг батлаад хэдэн цагийн дараа Линкольнын дурсгал дээр амны хаалтгүй очсон” гэжээ.

“The Daily Wire” сайтын “Байден холбооны барилгад амны хаалт зүүхийг үүрэг болгосон захирамж баталсан. Тэгвэл Байден өнөө шөнө Линкольнын дурсгал буюу холбооны өмч дээр амны хаалтгүй байгаа нь энэ” хэмээн бичсэн байна.

АНУ-ын албан тушаалтнууд иргэддээ уриалсан зүйлээ өөрсдөө зөрчсөн тохиолдлуудыг тухай мэдээг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
за сүртэй ш дээ
за сүртэй ш дээ
2021-01-22 11:37

Тангараг өргөх ёслолд зориулсан концертыг манай наадам шиг онлайн хийсэн. Манай бөхчүүд масктай барилдаагүйтэй адил, тэнд очсон цөөхөн хэдэн хүн маск өмсөөгүй.

Холбоотой мэдээ

Back to top button