ДЭЛХИЙНийгмийн

КЕЙСҮҮД: Хөл хорионы дэглэмийг өөрсдөө САНААЧИЛЖ, өөрсдөө ЗӨРЧСӨН америк дарга нар

АНУ-д цар тахлын үед хөл хорионы дэглэм тогтоохыг Ардчилсан намынх нь гишүүд, хот, хошуу, мужийн захирагч нар дэмжсэн. Гэтэл тэд өөрийн амаар ард иргэддээ гэртээ байхыг сануулсан хэр нь ээ хөл хорионы дэглэмээ зөрчжээ.

Аустин хотын захирагч Стив Адлер

Арваннэгдүгээр сард Аустин хотын захирагч Стив Адлер Мексик улсын“Кабо Сан Лукас” резортод аялж явах зуураа хөл хорионы дэглэмийг чангатгаж магадгүй хэмээн иргэддээ хэлсэн байна.

“Болж өгвөл гэртээ баймаар байна. Одоо санаа амрах болоогүй. Бид нөхцөл байдлыг маш хянуур ажиглах бөгөөд хэрвээ болгоомж алдвал байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй болж магадгүй” хэмээн Адлер анхааруулж, фэйсбүүк дээр бичлэг оруулсан юм. Яг үүний өмнөх өдөр Адлер охиндоо зориулж 20 хүн оролцсон хуримын арга хэмжээг хотын төвд байрласан зочид буудалд хийсэн бөгөөд хотуудад 10 хүнээс дээш тооны хүн бөөгнөрч болохгүй гэсэн зөвлөмжөө зөрчжээ.

Дараа нь Адлер хоёр нүүр гаргасандаа уучлал гуйсан байна.

Хайртай ресторанаа бодсон удирдагч

Лос Анжелес хошууны удирдагч Шейла Куэл гадуур хооллохыг “Хамгийн аюултай” хэмээж, гурван долоо хоногийн турш хориглохоор саналаа өгөөд хэдхэн цаг өнгөрсний дараа өөрийн дуртай ресторандаа хоолложээ. Куэлийн төлөөний хүн “Тэрбээр “Il Forno”-д очих  их дуртай, бусад ресторануудтай адил орлогын хэмжээ нь багассанд гунигтай байгаа” хэмээжээ. Лос Анжелес хошууны 31 мянган ресторан аль хэзээний хаалга бариад байв. Магадгүй тэр саналаа өгөхдөө дахин нэг бодож үзэх хэрэгтэй байсан байх. Хөл хорионы улмаас АНУ даяар 100 мянга гаруй ресторан бүр мөсөн хаалгаа барьсан байна.

Калифорнийн захирагч Гэвин Ньюсом мөн ресторанд хооллох дуртай

Калифорнийн захирагч Гэвин Ньюсом Напа хошуу дахь гурван Мишелиний одонтой ресторанд хүний бөөгнөрөл үүсгэж болохгүй хэмжээнээс хэтэрсэн тооны хүнтэй хамт хооллосон юм. Хамгийн гол нь Талархлын баярт зориулж гурван өрх нэг дор цугларч болохгүй гэсэн дүрмээ баталсаны дараа тэрбээр хоолоо амтархан зоогложээ. Түүнтэй цуг Калифорнийн Эмнэлгийн Холбооны захирал хооллосон байна.

Мэдээж тэнд байсан хүмүүс Ньюсомын гаргасан гадуур хооллох, амны хаалт зүүх, зай барих гэх мэт дүрмүүдийг биелүүлээгүй. Ньюсом дараагаар нь уучлал гуйгаад хөл хорионы дэглэмээ улам чангатгасан ажээ.

Хотоос нисэх онгоц нь хөөрөхийг хүлээж байх зуур иргэдээ гэртээ байхыг шаардсан Майкл Хэнкок

Денвер хотын дарга Майкл Хэнкок Хюьстон хот руу нисэх онгоцоо хөөрөхийг хүлээж байх зуураа Талархлын баярын өмнө аялахгүй байхыг иргэдээсээ шаардсан байна. Тэрыээр Миссисипид байсан охинтойгоо уулзах санаатай байж. Хэнкок “Болж өгвөл битгий аял” хэмээн онгоц хөөрөхөөс 30 минутын өмнө твиттер хуудсан дээрээ жиргэжээ. Мөн нисэхээсээ өмнө хотын ажилчдаа Талархлын баяраар төлөвлөж байсан аялалаа зогсоохыг уриалжээ.

Нийслэл Вашингтоны дарга Муриэл Боузер

Муриэл Боузер хотын оршин суугчиддаа 14 хоногийн хөл хорионы дэглэм тогтоож өгчхөөд хэдхэн өдрийн дараа Вилмингтон дахь Жо Байдений ялалтыг тэмдэглэн Вилмингтоны парадад оролцжээ. Боузер уг улс төрийн парад руу очих нь “Нэн чухал аялал” байсан хэмээн өөрийгөө өмөөрсөн юм.

Хаагдсан үсний салонаар үйлчлүүлдэг Нэнси Пелоси

Иргэдийн төлөөлөгчдийн дарга Нэнси Пелоси хөл хорионы улмаас түр хаагдсан нэгэн үсний салонаар үйлчлүүлсэн юм. Салон Сан Франциско хотод байдаг бөгөөд оршин суугчид нь гадуур явахдаа заавал амны хаалт зүүх ёстой ч хяналтын камерт бичигдсэн Пелоси маскгүй явж байгааг харж болно. Пелоси болсон хэрэг явдлыг дараа нь “Тэр салоны захирал надаас уучлал гуйх хэрэгтэй гэж бодож байна. Энэ бүхнийг төлөвлөсөн байсан” гэсэн юм.

Уурссан салоны захирал “Foxnews”-д өгсөн ярилцлагадаа “Тэр явдлыг би төлөвлөсөн байх ямар ч боломж байхгүй. Би салондоо камер суурилуулад таван жил болж байна. Нэнси Пелоси орж ирэх үед л гэнэт камераа асаасан юм байхгүй. Огт худал зүйл” хэмээжээ.

Чикаго хотын захирагч дахин дахин...

Гуравдугаар сарын сүүлээр Чикаго хотын дарга Лори Лайтфут үсний салонуудыг нээхийг хүссэн  оршин суугчиддаа анхааруулга өгөөд “Үсээ засуулах чинь нэн чухал зүйл биш” хэмээсэн юм. Хэдэн өдрийн дараа тэрбээр хаалттай салоноор үйлчлүүлсэн ажээ. Уг явдлын талаар түүнээс асуухад залхаж гүйцсэндээ “Би энэ хотын нүүр царай, үндэсний телевиз дээр гардаг” хэмээж,"Би, Би, Би” гэсэн хариулт өгч өөрийгөө зөвтгөжээ.

Хэдэн сарын дараа амны хаалтаа авсан байдалтай Жо Байдений ялалтыг тэмдэглэн орилж байгаа бичлэгээ тавьжээ. Үүнийгээ тэр “Би очсон очоогүй хүмүүс цугларсан л байсан” хэмээн зөвтгөжээ.

Филадельфи хотын захирагч гадуур хооллохыг хориглоод өөр мужийн ресторанд оров

Наймдугаар сард Филадельфи хотын захирагч Мэрилэндэд байдаг ресторанаар үйлчлүүлсэн нь баригдаж уучлал гуйжээ.

“Өчигдөр би Мэрилэндэд ресторанаар үйлчлүүлсэнд зарим хүн дургүйцэж байгаа гэдгийг мэднэ. Миний очсон хошуунд “КОВИД-19”-ийн нийт тохиолдол 800-гаас бага байсан учир 33 мянга гаруй тохиолдол бүртгэсэн Филадельфия хоттой харьцуулахад эрсдэл бага гэж бодсон. Ямартай ч тэдгээр хүмүүсийн дургүйцлийг би ойлгож байна” гэсэн жиргээ оруулсан юм.

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо Жоржиад

Эндрю Куомо цар тахал ид явагдаж байх зуур “КОВИД-19” туссан өвчтөнүүдийг асрамжийн газарт шилжүүлснээр 6,400 хүн нас барсан. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Жоржиа мужид амны хаалтгүй бусадтай харьцаж байгаад баригдсан юм. Тэр үед Жоржиа мужид очсон Нью-Йорк мужийн оршин суугчид буцаж ирэхдээ 14 хоног тусгаарлагдах ёстой байсан аж. Мэдээж Куомод тусгаарлалт үйлчлээгүй учир нь тэр “Нэн чухал эрхэм”.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-12-11 10:19

хойд америкчууд нөгөө холливудийн �##�дарт зөгнөлт фантааз кинондоо дандаа ганц эр бүхэл бүтэн дэлхийг аварч байгаа харуулсан тархи уга�##�т хийхдээ гарамгай харамс�##�тай нь өнөөдөр тэр ганц дайчин маань дэлхийг аварч чадахгүй гэдгээ нотлчихлоо өөрсдөө тамийн тогоо руу орчихлоо шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button