Пентагон Европын орнуудыг ОХУ-ын талаар хурц хэллэгтэй мэдэгдэл гаргахгүй байхыг уриалжээ
Пентагоны албан тушаалтнууд НАТО-гийн хэд хэдэн орныг ОХУ-аас үзүүлж буй аюул заналхийллийн талаар хурц хэллэгтэй мэдэгдэл гаргахгүй байхыг уриалах болжээ. Европын удирдагч нар болон албан тушаалтнуудын гаргасан зарим мэдэгдэл Европын аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж Пентагон үзэж байгаа аж.
Мэдэгдлээ зөөллөх уриалга бүхий мессеж илгээсэн орнуудад Латви, Литва, Эстони багтжээ. Энэхүү уриалгыг Европын орнууд руу илгээсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Украины дайныг зогсоох хүчин чармайлтаа дахин эхлүүлсэнтэй давхацлаа. Хоёрдугаар сард АНУ Израилын хүслээр Иранд хамтарсан цохилт өгч дайн эхлүүлсний улмаас Украины мөргөлдөөнийг зогсоох хүчин чармайлт зогсонги байдалд орсон юм. Тэгвэл сүүлийн долоо хоногуудад Трампын захиргаа Украины дайныг дуусгах ажлаа дахин эхлүүлж, арванэгдүгээр сард АНУ, ОХУ, Украин гурван талт уулзалт хийх болсон билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.