Улс төрийн мэдээ

П.Сайнзоригийн хилийн хоригийг 16 хоногийн өмнө цуцалжээ

Оны эхэнд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай харилцан зодолдсон хэрэгт буруутгагдаж хилийн хориг тавиулсан П.Сайнзориг хоригоо цуцлуулжээ. Тухайлбал, |2026.10.14|-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн байна.

Өмгөөлөгчийн зүгээс "Хилийн хоригтойн улмаас гадаад улсад томилолтод явах боломжгүй байгаа" талаар шүүхэд гомдол гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, |2026.02.05|-ны шөнө УИХ-ын гишүүн П.Сайнзориг, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарч, |2026.03.04|-ний өдөр хилийн хориг тавьсан юм.

Хуулийн заалт: ЭХ-ийн 11.6  дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button