НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Баавгай малчин залуугийн толгойн тус газарт алгадаж, нурууг нь самардсан байсан

Өнөө өглөө /2026.10.29/ 08 цагийн үед малдаа явж байсан малчин руу баавгай дайрч гэмтээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин 35 настай эрэгтэй рүү баавгай дайрсан байна.

Энэ талаар Баянгол сумын Засаг даргаас тодруулахад "Манай сумын малчин өглөө 08 цагийн үед малдаа явж байгаад баавгайтай халз тулсан байгаа юм. Улмаар доош харж хэвтсэн. Баавгай толгой хэсэгт нь алгадаж, нурууг нь маажаад явсан байна. Тухайн иргэн нь Дархан-Уул аймгийн Шарийн гол сумын харьяат байсан. Сумын эмнэлэгт амин үзүүлэлтүүдийг нь үзэж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Тухайн баавгай дөнгөж төрсөн нэг тугал идсэн. Өөр одоогоор учирсан хохирол байхгүй. Баавгайг хайж олон аюулгүй болгож устгасан" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тугал идсэн баавгай цатгалан тул залууг идсэнгүй, бурхан минь

Зочин
Зочин

Тааралдсан газар нь нам буудаж алах хэрэгтэй тэрнээс биш баавгайгаас дор амьтай хүн гэж юу байхав дээ эсвэл Сандагочир өөрөө очиж баавгайтай хүчээ үзэх юм биш үү тэр цувдайгаа чирсэн новш барааг нь хараад шээс баасаа гаргаад зугтах л байх даа кккккк

ЗочинТухтай ир
ЗочинТухтай ир

Дөнгөж төрсөн тугал ...гэж өдийд байх уу?

Зочин
Зочин

Байлгүй яахав

Иргэн
Иргэн

Цөвүүн цаг дор юу ч болж бсан гайххөаргүй болжээ

Зочин
Зочин

зэвүүн цаг энэ тэрээ гээд яахав дээ. Угаасаа жимс самаргүй жил баавгай хорхойсдог

Зочин
Зочин

Иргэдээ хамгаалах төр гэж байна уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ төр иргэдээ хаяж өгөөд баавгайг хамгаалдаг хуультай ш дээ !
Мэдэж ав !!!

Zochin
Zochin

Баавгай чи ямар хөөрхөн юм бэ

Zochin
Zochin

Баавгайн хоолыг булаасан хохинодээ

Уншигч
Уншигч

Баавгайг устгаж болно гээд хуулиа өөрчлөөч ээ малчин ард иргэд хотын захын гэр хороололд хүн барьж идээд байна одоо зун цагт хээр уул хад модонд зугаалж болохоо байлаа баавгайнас айгаад баавгайг 40 жил тоолоогүй гэж байсан хэт их олширсон болоод хот хүрээ рүү дайрч байна нас бие гүйцсэн Маахай 10 -30 км газрыг өөрийн эзэмшил гээд хоол хайж тэнэж явдаг золбин амьтан гэсэн өөрийн эзэмшилд адилхан хоол хайж яваа эх баавгай бамбаруушнуудыг барьж иддэг араатанд шүү дээ энэ араатаны өмнө хүн бол өчүүхэн цучил шүү дээ Харамсалтай

Анужин
Анужин
Reply to  Уншигч

Тийм шүү эгч/ахаа

Анужин
Анужин

Би их айж байна уб д орч ирвэл яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button