Оюутолгойн ноогдол ашиг ₮857 мянгыг дансандаа авахыг 77,587 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ
Иргэдийн санал гомдол, өргөдлийг хүлээн авдаг D.parliament.mn цахим өргөдлийг системд Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгөөс иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх өргөдөл санаачилжээ. Тус өргөдлийг одоогоор 77,096 иргэн мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.
Өргөдлийг иргэн Х.Оюунбилэг энэ сарын 25-нд санаачилжээ. Тэрбээр "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс ₮3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол зургаадугаар цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна" гэжээ.
Ирэх сарын 24-ний өдрийн 17:13 цаг хүртэл тус өргөдөлд иргэдээс санал авах юм. Хэрэвзээ 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-ын өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Иргэн та уг өргөдлийг дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дансдаа авна дэмжиж байна.
Би эх орныхоо өгч байгаа ноогдол ашгыг өөрийн дансаараа авна хүнд өвчтэй их үнэтэй эм авч уу даг
Дансандаа авна