Гадаад мэдээДЭЛХИЙ

Флавио Болсонаро ChatGPT-гийн алдаанаас болж өөрийгөө ерөнхийлөгчөөр сонгогдсон гэх нийтлэл оруулсан хэмээв

Ням гарагт /2026.10.25/ Бразил улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдсан. Тус санал хураалтад Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва эргэн эрэлт хийж дөрвөн сая саналын зөрүүгээр ялалт байгуулсан юм. Санал хураалтын эхний шатанд сөрөг хүчний Флавио Болсонаро түүнийг илүүрхсэн боловч тэдний аль нэг нь 50 хувиас дээш санал авч чадаагүй билээ.

Тэгвэл Флавио лхагва гарагт /2026.10.28/ сошиал хуудас дээрээ мэдэгдэл оруулахдаа өөрийгөө Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж бичсэн байна. Мөн ямар нэгэн баримт үзүүлэлгүйгээр санал хураалтын үр дүнг өөрчилж, хөндлөнгөөс оролцсон гэжээ. Флавио тус мэдэгдлийг нийтэлснээс цаг гаруйн дараа устгаж, шинэчилсэн хувилбарыг нийтэлсэн байна. Тус хувилбар дээр ерөнхийлөгчөөр сонгогдсон бус Бразилын удирдагч гэж бичсэн байжээ.

Болсонаро гэр бүлийн албан бус хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг инфлюенсер Пауло Фигейредо хэлэхдээ Флавиогийн дүү Эдуардо Болсонаро мэдэгдлийг эцэслэн боловсруулахдаа ChatGPT ашигласан гэжээ. Ингэж ChatGPT-гээр мэдэгдлийг боловсруулах үед алдаа гарч ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн бичигдсэн гэж Пауло хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button