Улс төрийн мэдээ

Дэд сайдаас жийгдэж, Н.Учралын зөвлөхөөр очсон Г.Дашням Нөмрөгийн хохирол тогтоох ажилд "нисдэг тэргээ ашиглуулъя" гэв

16 дэд сайдын 10-ыг цомхотгож, зургааг нь үлдээх шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Г.Дашням Соёлын дэд сайдын үүрэгт ажлаа дөрвөн сард өгч, зургаадугаар сард МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр томилогдсон байдаг.

Тэрбээр "Онгоц гаргах боломжгүй гэсэн мэдээ уншлаа. Үнэн үү? Үнэн бол, миний хувьд өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна. Байгаль дэлхий, эх орон минь бид бүхний өмч. Хүн бүр өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулах нь чухал гэж бодож байна. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бол нисдэг тэргээ гаргахад бэлэн байна. Эх орныхоо төлөө чадах зүйлээрээ тусалъя" хэмээсэн байна.

Монгол улсад хувийн болон хувийн хэвшлийн эзэмшлийн 30 гаруй бага оврын нисдэг тэрэг байдаг. Тэдгээрийг ихэвчлэн бизнесийн томоохон компаниудын удирдлагууд, уул уурхайн салбарын болон барилга, тээврийн томоохон бизнес эрхлэгчид хувьдаа болон компанийнхаа хэрэгцээнд зориулан ашигладаг. Ямартай ч Нөмрөгийн дархан цаазат газрыг төр нисдэг тэргээр "нөмрөхгүй" бол хувьдаа нисдэг тэрэгтэй хэд нь тусалъя гэх санааг Ерөнхий сайдын зөвлөх анхлан гаргаж буй бололтой.

Ташрамд дурдахад, Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоохоор шинжээчдийн баг болон ажлын хэсэг ажиллаж байна. Дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсчээ.

Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна. Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Энэ ямар бизнес хийж маш их мөнгө олж хувьдаа хэдэн сая ам доллар үнэтэй нисдэг тэрэгтэй болсон юм, сэтгүүлчдээ сонирхолтой сэдэв байна сайн судлаарай бас ухаарай

Ккккк
Ккккк
Reply to  Монгол

Энэ нөхөр албан тушаал хүртэх бүхий л аргыг хэрэглэж байна даа. Эцэг нь Магнай трейдын захирал байсан зальтай буриад даа. Хүү нь бүүр кэцүү амьтан байна лээ.

Зочин
Зочин

Хүрэлсүх нисдэг тэргээ гаргах биз бас

Зочин
Зочин

Хувьдаа яаж нисдэг тэрэгтэй болсноо эхлээд ярьж, нотолсоор байна залуу минь

Зочин
Зочин

ene neg hudlaa yadsan archaagui ats tsarailsan batsaan bnaa

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Өдий насандаа бурзайсан хулгайч, бүүр төрийн албан хаагч байж!!!!! Үхэж далд орцгоо!!!

Эргүүд дургүй
Эргүүд дургүй

Яаж яваад ч зөвлөх болчихдог юм, хэдэн цаас өгчихөөд араас нь нэхэл дагал болж нэг суудал авчих гээд л, тэгвэл үрсэн мөнгөө олчихно гээд айн.

Иргэн
Иргэн

Яаж ийм өндөрлөгт хүрсэн донжуан бэ гэдэгнь сонирхолтой бна шүү ноцтой харагдаж бна сахал үснь нүдний шил бол гал бнашдээ ккккк бас нисдэг тэрэгтэй томчуулын цүнх барьдаг хүмүүс ийм болдог юмуу аргатай юмаа

Зочин
Зочин

Хохирол тогтооно гэж сүржигнэх хэрэггүй л юм.
1-2 жилд байгаль эх өөрөө нөхөж өгнө.
Боломжийн хэмжээний хариуцлагын төлбөр тавьж энэ их сүржигнэлийг зогсоох ёстой.

Скүүтерийн алуурчин, шоронгын мал
Скүүтерийн алуурчин, шоронгын мал

Ямар ч боловсрол бхгүй дебиль пзда Учралыг бараадаж гүйсээр байгаад баяжаад бүүр хахаж цацсан баян болсон, скүүтер түрээсэлж баахан хүн алсан алуурчин. Мэдрэл муутай шар хадны тэнэг мал шдэ энэ. Энэ яаж баяжиж нисдэг тэрэгтэй болсын? Сайн шалгах ёстой шүү. Ийм шар хадны балайгаар Учрал одоо юугаа зөвлүүлдгийн бол оо?? Бас төрөөс цалин авдаг бх нь, муу ллр.

Зочин
Зочин

Магнай тредийн Ганзоригийн л шээс шдээ энэ лалар пацаан

Үхсэн нохойэ оцгор
Үхсэн нохойэ оцгор

Энэ амьтны зөвлөх гэу юу байсан юм

ЗочинЗочин Зочин
ЗочинЗочин Зочин

Энэ хүн юу зөвлөдөг юм бол. Ийм зөвлөхтэй ЕС улс орныг авч явж чадахгүй ээ. Учралыг ямар мэдлэг чадвартай хүн бэ гэдгийг тойрон хүрээлэгчдээр нь дүгнэж болно.

zochin
zochin

Муусайн новшууд яаж чадаж байнаа. Авилгачдыг луйварчдыг нүүрсдийг буудаж устгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button