Х.Нямбаатарыг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаас хойш 18 хоног өнгөрчээ
Канад руу сургуульд сурахаар явсан гэх Хотын дарга асан Х.Нямбаатарыг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлуулах хүсэлтээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр гаргасан байна.
Тодруулан хэлбэл, |2026.10.09|-ний өдөр уг хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлт гаргаснаас даруй 18 хоног өнгөрөхөд түүнийг эрэн сурвалжлах зар мэдээ нийтлэгдээгүй, АТГ-аас Х.Нямбаатарыг мөрдөн шалгаж байна.
Х.Нямбаатарыг шалгаж буй үндэслэл:
"Туулын хурдны зам"-ын ажил, Улаанбаатар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг зөрчсөн гэж үзжээ.Энэ үйл явцдаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулгын оронд Т.Даваадалайг томилж дахин захирамж гаргасан бөгөөд улмаар хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд санхүүжилтийн эрхийг нээж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.
Мөн төрөөс зарласан 20 орчим тендер сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар орж шалгарсан, хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй үйлдлүүдийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад ажлын хэсэг байгуулан шалгаж байна.
Х.Нямбаатарыг яллагдагчаар татах санал гаргасныг прокурор есдүгээр сард баталсан байдаг. Гэвч Х.Нямбаатар тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар холбогдох газруудаас хандсан ч ирээгүй, одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Интерполоор эрэн сурвалжлах агуулгад Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Тэрбээр "Намайг Интерполоор эрж байгаа, сурвалжилж байгаа, нэг л их том хулгай хийсэн гэсэн зохиол бичиж байна. Туулын хурдны замыг хүчээр зогсоосон, урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг АТГ-ын битүүмжлэлд бий. Нэг сохор зоос ч дутаагаагүй. Гэрээ юм чинь урьдчилгаа төлбөр өгөх нь мэдээж. Харин зураг төсөлгүй ажил эхлүүлсэн гэхэд хариу хэлэхэд үүнийг тусгасан Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоолыг Н.Учрал өөрөө батлуулсан. Хэрэв энэ буруутай үйлдэл юм бол Н.Учралд ч гэсэн хэрэг үүсгэж, надтай хамт шалга гэж АТГ-ын дарга З.Дашдаваад хэлмээр байна" хэмээсэн юм.
Тэгвэл Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар хандсан Интерполын "хөх булант" зар мэдээнд ямар хүмүүсийг эрэн сурвалжлуулдаг вэ?
Интерполын "хөх булан" (Blue Notice) нь хүнийг баривчлах зорилготой биш, харин хүний байршил, хэн болох, гэмт хэрэгтэй холбоотой үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл цуглуулах зорилгоор гаргадаг олон улсын мэдэгдэл юм. Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой этгээдийн талаар гишүүн орнуудаас мэдээлэл авахад ашигладаг.
Хөх буланд сэжигтэн болон хэрэгт холбогдсон этгээд, гэрч, хохирогч зэрэг хүмүүсийг эрэн сурвалжилдаг. Сэжигтний хувьд байршил нь тодорхойгүй боловч баривчлах шийдвэр хараахан гараагүй, эсвэл баривчлах хангалттай үндэслэл дутмаг үед хөх булан гаргадаг. Хэрэгт ач холбогдолтой мэдээлэл өгч чадах гэрч, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа хохирогчийг олоход ч ашиглана. Үүнээс гадна хэн болох нь тодорхойгүй хүний биеийн байцаалтыг тогтоох, олон улсын хэмжээнд зорчдог хүний урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулахад хэрэглэнэ.
Хөх булан нь улаан буланаас ялгаатай нь баривчлах үүрэг үүсгэдэггүй. Мэдэгдлийг хүлээн авсан гишүүн улс өөрийн хууль, журмын дагуу хэрхэн хариу өгөхөө өөрөө шийднэ. Мэдэгдлийг тухайн улсын Интерполын Үндэсний төв товчоо Интерполын Ерөнхий секретариатаар дамжуулан гаргуулдаг бөгөөд Монгол Улсад энэ үүргийг Цагдаагийн ерөнхий газар дахь товчоо гүйцэтгэдэг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотын дарга асан нэг л өдөр зугатаад явчихдаг, манай хууль хяналт гэж үнэхээр сул дорой юм даа
H.Nyambaatar gsed l Canada ruu surguulid orood zugtaasan chine odoo Interpol-oor xajil n garch l bna shd
Tuuln hurdnii zam gsed l 500 terbum tugrug ugarshuu ugsun asuudal n tsever l tom hulgaid toocogdono
Энэ замыг барих нь зөв байсан. Хэдэн хөгшин бургасыг хамгаалах нэрээ л эсэргүүцээд байсан Одоо тэгээд яахав дээ ТҮГЖРЭЭД л бухимдаад л байцгааж бай даа тэнэгүүд минь......
АТГ-аас хүсэлт гаргаад 18 хонож байхад яагаад Интерполын хөх булант зар мэдээ нь гараад ирэхгүй байна аа
Х.Нямбаатар өөрөө зугтаж яваа атлаа бүх зүйлийг тогтоолоор хийсэн гээд өөрийгөө цагаатгаад байх чинь сонин
Монголын дарга нар хэрэг төвөгт холбогдохоороо л шууд л гадаад руу сургууль нэртэй зугтаад гарчихдаг боллоо
Таван зуун тэрбум төгрөгийн урьдчилгаа өгөхдөө хууль зөрчиж сайд дарга нар дур мэдэн шийддэг гажиг систем
Улаанбаатар хотынхон энэ хүнийг хотын дарга байхад ямар их зовж байсныг санаж байгаа байх даа
Харин ч энэ даргын үед хотын олон болохгүй асуудлууд шийдэгдсэн шүү
татвараар хамагаа барах сайхан бнуу чамд. Ямар блхгүй асуудлыг шийдсэн юм болдоо. Юутайч хужаа ах нартаа олон бизнесийг монголчуудаасаа булааж өгсөн, монголыг хужаагаар дүүргээд зугтсан, буруу юм хийгээгүй юм бол үхсэндээ айж зугтаад шувуу блд явчдын
Төрийн мөнгийг дураараа цацаж тендер шалгаруулсан гэдэг чинь одоо бүр баримтаараа гарч ирлээ
Монголын хууль хяналтын байгууллага гадаадад зугтаад гарсан хүмүүсийг авчирч чадахгүй байж бас л инээдтэй юм
Учрал гөлөг өөрийгөө ерөнхий сайд гэж битгий эндүүрээд байгаарай. Муу Куала. ⁷өөрсдөө албаар гаргачихна...тэгээд эрэн сурвалжлах ч гэх шиг. "Шувуу" ч гэх шиг. Данх фсдаг удахгүй явуулчаад хайж байна гэнэ дээ.
Шувуу ажиллагаа гээд гуцаад байсан. Өөрөө шувуу болоод наацан бас л сайхан тэнэг байжээ
N.Uchraltai hamt shalgaj baigaad uuriiguu umuurchuud bgaa n ene hor nairuulalt yamar baigaag haruulj bna
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd
Н.Учралтай хамт шалга гэж хэвлэлийн хурал дээр ярьж байгааг нь харахад эрх баригчид дотроо хэрэлдэж байна даа
Oyu tolgoi-n asuudal bol zver l 17 jil yarij bgaad say l amjilt oldson nertei yum
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Барилгачин маягийн эр сайд, хотын дарга болоод их түйвээсэн дээ. Машины дугаар, торгууль, номэр гээд сандааж өгсөн дурак өөрөө зугтаад хөгийн юм болжийнэээ
МАН өөрөө ганц ажил хийсэн хүнээ харлуулах гэж их зүтгэж бндаа. Наад хүн чинь нэг өдөр ерөнхий сайд ерөнхийлөгч болж та бүгдийг далаар нь тавих бий
Хотын дарга байсан авилагачид, газрын наймаачдыг бодвол хамгийн их ажил хийж, гол нь зоригтой эхлүүлж чадсан хүн шүү. Төлөх ёстой татвар, торгуулаа төлөх дургүй хүмүүст л хийсэн ажил нь таалагдахгүй байдаг байх. Нямбаатарын үед хотын төв ямар сайхан боллоо одоо буцаад ТҮЦ, өнгө үзэмжгүй майхан, гудамжны наймаа ихслээ.....
Энэ ХОТ БАЙГУУЛАЛТЫН дарга юу хийдэг юм бэ. Хотын стандарт гэж байдаг бол "UB palas" ын оронд Чойжилсүрэнгийн босгосон цементэн ширэнгийг бариулах ёсгүй, сургууль, цэцэрлэгч байхгүй, 23 давхар баригууд босч байна
Ардын намын дарга ч амь насанд халтай л алба даа, хотын намын даргаа хог дээр гаргах нь энүүхэнд шүү дээ !
Хууль хяналтынхан тийм шудрага юм бол ХОТ-ыг ийм болгож, газрын наймаа хийснээс өөр ажил хийгээгүй үе үеийн авилагачдаа шалгаж, шийтгэлий нь өгөөч ээ
ATG darga n vhriin ferm negtei gene uu
МАН бүгдээрээ хулгай гэж өөрсдийг хэлээд хэрэлдээд бн ш дээ. Бүгдийг л шалгах хэрэгтэй.
Юу гэж ийм хэрэгт интeрпол зөвшөөрдөг юм. Худлаа л амьтны анхаарал татаж дуулиан болгож байгаа юм
Хүрэлсүхэд би ЗГ ордны ард газар өгсөн, түүн дээр барилга барьсан зарсан гээд М.Энхболд орилоод байсан. Түүнийг шалгах ёстой ш дээ. Газрын наймаанд оролцсон л байна.