Хууль

УДШ: Шүүх хуралдааныг хаалттай хийх ч шийдвэрийг олон нийтэд шууд дамжуулан мэдээлнэ

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины ээжийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэх Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хаалттайгаар эхэллээ.

Дээрх хэргийн тухайд, анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасанд гомдолтой байгаага хохирогч охины ээж Г.Отгонтуяа удаа дараа илэрхийлсэн. Тэрбээр тухайн үед хэргийн газарт байсан гурван хүнийг цагаатгасан шийдвэрийг эсэргүүцэж, охиных нь амь хохирсон хэрэгт тэдний оролцоо байсан гэж үзэн, шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлоо холбогдох байгууллагуудад гаргаж, эцэст нь Улсын дээд шүүхэд хандсан юм.

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн, насанд хүрээгүй хохирогч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг хангах үүднээс Ц.Даваадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан ч мөн хаалттай явагдахыг Улсын дээд шүүхээс мэдээлэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дахь зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу тухайн хэргийн шүүхийн шийдвэрийг шууд дамжуулан мэдээлэх бөгөөд шийдвэр гарсны дараа олон нийтийг мэдээллээр хангах үүднээс Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээллийг хүргэх гэнэ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button