АНУ 2.1 тэрбум ам.долларын пуужин Украинд худалдана
АНУ-ын Төрийн департамент баасан гарагт /2026.10.30/ мэдэгдэл хийхдээ Украинд 500 орчим Patriot PAC-3 пуужинг 2.1 тэрбум ам.доллароор худалдах болсон гэжээ. Patriot нь агаарын довтолгооноос хамгаалах систем. Энэхүү худалдааны тохиролцоо нь Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээн авснаас хойш Киевт хамгаалалтын зэвсэг хамгийн их тоогоор нийлүүлсэн тохиолдлуудын нэг болох юм.
Вашингтоноос нийлүүлэх ёстой пуужингийн хүргэлт хойшлогдсон нь хоёр улсын харилцаанд дарамт учруулах болсон. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг шүүмжилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцон дизель түлш авах гэрээ хийсэн нь Вашингтон, Киевийн харилцаанд сэв суулгаад байгаа.
ОХУ Украин руу харвах пуужингийн тоо нэмэгдэж байгаа тул тэдгээрийг устгах чадвартай пуужингийн нийлүүлэлт нэн шаардлагатай байна гэж Украин удаан хугацааны турш мэдэгдсээр ирсэн. АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” хамгаалалтын системийн пуужин нь өндөр хурдтай нисдэг баллистик пуужингуудыг устгах хамгийн үр дүнтэй зэвсэг юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.