Энэ амралтын өдрүүдэд хаана, юу болох вэ?
Аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод концерт, жүжиг, хүүхдийн тоглолт, спортын тэмцээн болон Halloween-ийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэ амралтын өдрүүдэд үзэж, оролцож болох үйл явдлуудыг өдрөөр нь ангилан хүргэж байна.
Аравдугаар сарын 31-нд
Концерт, хөгжмийн тоглолт:
- The Legends – Ennio Morricone & Joe Hisaishi – 19:00 цагт Түмэн эх өргөөнд болно. Хоёр алдарт хөгжмийн зохиолчийн кино, хүүхэлдэйн киноны бүтээлүүдийг симфони найрал хөгжим, гоцлол уран бүтээлчид толилуулна.
- “ЭЭЖДЭЭ” хандивын тоглолт – Дуучин Б.Баатарын тоглолт 19:00 цагт МҮЭСТО-нд болно.
- Жүжиг, хүүхдийн тоглолт:
- “Амьтны ферм” – Жорж Оруэллийн зохиолоос сэдэвлэсэн мета драм 19:00 цагт Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
- “Сүүлчийн бороо” – 19:00 цагт РЦНК-д тоглогдоно.
- “Бүгд инээх дуртай” – Инээдмийн энтертайнмент шоу Соёлын төв өргөөнд болно. “Бяцхан шүдний том адал явдал” – 11:00 цагт Улсын хүүхэлдэйн театрт тоглоно. Хүүхдүүдэд шүдний эрүүл ахуй, зөв дадлын талаар сонирхолтой байдлаар ойлгуулна.
- “Хүүхэлдэй шиг том ээж” – 15:00 цагт Улсын хүүхэлдэйн театрт тоглоно. BRAVO CIRCUS – 11:00 болон 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
- Halloween, энтертайнмент Kharkhorum Halloween – 19:00 цагт Steppe Arena-д болно. “САВДАГ PARTY” – La Fontana-д зохион байгуулагдана.
- Halloween Laughter – 19:30 цагт UB Comedy Club-д болно.
- Nightmare Before Halloween 2026 / Cosplay & Gaming Halloween BLOOD MOON – 18:00 цагт Amar Hotel-д болно.
Цахим спорт:
- MCT EA ULAANBAATAR 2026 – MLBB Championship Tour East Asia – 11:00 цагт M Bank Arena-д болно.
Арваннэгдүгээр сарын 1-нд:
Концерт, хөгжмийн тоглолт:
“Монголын гайхамшигт урлаг” – Ардын болон уламжлалт урлагийн тоглолт 18:00 цагт Зам, тээврийн яамны “Их нүүдэл” танхимд болно.
Жүжиг, тоглолт:
- “Амьтны ферм” – 19:00 цагт Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
- “Сүүлчийн бороо” – 19:00 цагт РЦНК-д тоглогдоно.
- “Бүгд инээх дуртай” – Соёлын төв өргөөнд болно.
- BRAVO CIRCUS – 11:00 болон 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглоно.
Музей:
- “Үдшийн музей – Социализмаар аялцгаая” – Монголын Үндэсний музейд арваннэгдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Насанд хүрэгчдийн тасалбар 20,000, оюутных 10,000 төгрөг бөгөөд хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Б.МӨНХСАРНАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.