Гадаад мэдээДЭЛХИЙ

"Binance" 6.3 тэрбум ам.долларын криптовалют алдсаны дараа хэрэглэгчдийн итгэлийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох “Binance” цахим халдлагад өртөж, 6.3 тэрбум ам.долларын криптовалют алдсан юм. Түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй криптовалютын хулгай болсон тус хэргийн дараа “Binance” компани олон нийтийн итгэлийг сэргээхээр ажиллаж эхэллээ. Тус компани халдлагын улмаас учирсан бүх хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулж, хэрэглэгчид хэдхэн хоногийн дотор арилжаагаа үргэлжлүүлэх боломжтой болно гэж мэдэгджээ.

Халдлагын тухай мэдээлэл гарсны дараа криптовалютуудын ханш унажээ. Шинжээчид уг халдлагын Хойд Солонгосын хакерууд байгаа гэж дүгнэж байна. Мөн криптовалютын салбарт үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн биржид бүртгэлтэй “Coinbase”, “Strategy” болон “Robinhood” компанийн хувьцааны ханш буурчээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button