НИЙГЭМНийгэм мэдээ

ГХЯ: Албан томилолтоос буцаж ирэх үед нь ногоон паспортыг хураах зохицуулалттай

Цахим дэлгүүрийн эзэн бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан. Ямар учраас ногоон буюу албан гадаад паспорт эзэмшиж байгаа нь асуулт дагуулсан юм. 

Олон нийтийн сүлжээнд ногоон паспортыг хяналтгүй ашиглаж байна гэх шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг.

ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг. Нийгмийн сүлжээнд мэдээлэл гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь ДТГ-т томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан, түүнээсээ хойш паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button