Дуучин Э.Агиймаа: Урлагт зүтгэж олсон бүх мөнгөө луйварчинд алдсандаа үнэхээр гомдолтой байна

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалгатай холбоотой залилах гэмт хэрэг эрс өсөж, олон мянган айл өрх, иргэд эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирсоор байгаа тул энэ талын хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсон. Тэгвэл орон сууц захиалж, их хэмжээний мөнгө төгрөгөөр хохирсон иргэдийн нэг болох дуучин Н.Агиймаа бусад захиалагчдын хамт өчигдөр энэ талаараа мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр 2024 оны нэгдүгээр сард С.Булган-Эрдэнэ захиралтай “Бриллиант партнер” ХХК-иас гурван өрөө байр, гарааш захиалж, төлбөрийг 100 хувь төлсөн байна. Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо “Их засаг” олон улсын их сургуулийн баруун талд байрлалтай газарт “Бриллиант партнер” ХХК 8-10 блок бүхий орон сууцанд иргэдээс захиалга авсан бөгөөд 800 гаруй иргэн хохирчээ. Ийм асуудал үүсчхээд байхад компанийн захирал гэх хүн ямар ч хариуцлага хүлээхгүй, чөлөөтэй явж байгаад гомдолтой байгаагаа дуучин Н.Агиймаа илэрхийлсэн юм.
“Бриллиант партнер” ХХК -ийн захирал С.Булган-Эрдэнэ “Надад өгөх юм байхгүй. Хоривол хорь, хоёр чихийг минь тасдаад авбал ав” гэдэг бөгөөд хохирогчид дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн оролцоотой баригдах барилга хэмээн итгэж, захиалга өгсөн ч өдгөө хариуцлага хүлээх эзэнгүй болсон нь шударга бус байгааг онцолсон.
Дуучин Н.Агиймаагийн хувьд С.Дугар захиралтай “Ментор хаус” ХХК-д зуслангийн байр захиалахаар “Toyota RX-450” автомашинаа бартерт өгсөн ч мөн залилуулан хохирчээ.
Б.Мөнхсарнай









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан ч үзээрийн муухай юмтай суудгийн. 4 хүүхэдтэй ч гэх шиг.