НИЙГЭМНийгэм мэдээ

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Хашигийн бригад гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын иргэн А есдүгээр сарын 18-нд Хашигийн бригадаас баруун хойд зүгт дөрвөн км зайд байрлах Цадигийн рашаан руу рашаан уухаар явган гараад сураггүй болжээ.

Цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилсан боловч олдоогүй аж.
Түүний ар гэрийнхэн нь онцгой байдлын албанд хандаж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлтийг аравдугаар сарын 24-ний 10:30 цагт гаргажээ. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд нийлэн, иргэн А гэх 46 настай, эрэгтэйг Хашигийн бригадаас баруун хойд зүгт 17 км-т байдаг Зүүн голын эхнээс эрлийг эхлүүлжээ.

Улиадын-Ам хүртэл 13 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Өчигдөр орой 18:30 цагт эрлийг түр зогсоож, өнөө өглөө үргэлжлүүллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button