Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын жагсаал Германд тархаж 160 мянга гаруй хүн өнөөдөр жагсах төлөвтэй байна

Өнгөрсөн долоо хоногуудад Европ даяар амьжиргааны зардал, боловсролын тогтолцооны нөхцөл байдал, орон сууцны зах зээлийн хөөсрөлт гэх мэт зүйлсэд дургүйцсэн хүмүүс жагсах болсон. Тэгвэл жагсаал Германд тархаж өнөөдөр /2026.10.31/ 160 мянга гаруй хүн тус улсад жагсах төлөвтэй байна.

Тодруулбал “Gen Z Regelt” кампанит ажлын бүлэг мэдэгдэл хийхдээ Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг 34 хотод эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээр бэлтгэжээ. Тус бүлэг цэргийн албанд албадан татахыг эсэргүүцэж, боловсролд зарцуулах зардал нэмэгдсэн тул боловсролын салбарт нэмж хөрөнгө оруулахыг шаардаж байгаа юм. Германы хэт зүүний үзэлтэй бүлгүүд болон гадаадын хэт даврагч хөдөлгөөнүүдтэй холбоотой хэсэг этгээдүүд уг жагсаалыг далимдуулан дэмжлэг авахаар ажиллаж эхэлсэн байна. Францад жагсаалын үеэр үймээн дэгдэж, аж ахуйн нэгж тонон дээрэмдсэн тохиолдлуудыг хэт зүүний үзэлтэй бүлгүүд турхирсны үр дүнд болсон гэж эрх баригчид мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button