Европын төв банкны ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн өдөр тус банк бодлогын хүүгээ хэвээр үлдээв
Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард пүрэв гарагт /2026.10.29/ мэдэгдэл хийхдээ 2027 оны хоёрдугаар сарын 7-нд албан тушаалаа хүлээлгэн өгнө гэжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр найман жилийн бүрэн эрхт хугацаа нь дуусахад есөн сарын өмнө ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Кристин мэдэгдэл хийхдээ мөнгөний бодлогоос илүү чухал сэдвүүд дээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болохын тулд ажлаа хүлээлгэн өгч байна гэжээ.
Түүнийг ингэж мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа мэдэгдэл хийхдээ бодлогын хүүгээ 2.5 хувьд хэвээр үлдээнэ хэмээсэн байна. Тус банк мэдэгдэл хийхдээ газрын тос, байгалийн хийн үнэ үргэлжлүүлэн өссөөр байгаа нь инфляц үргэлжлүүлэн өсөх болон эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг бий болгож байна гэжээ. Есдүгээр сард Европын холбооны инфляц 3.8 хувь болж наймдугаар сарын 3.2 хувийн үзүүлэлтээс өссөн байна.
Эх сурвалж: Euro News













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.