Ө.Шижир: Оюу толгойн ногдол ашгаар гишүүдийн саналыг бөөгнүүлээд, төслөө татсан нь ЗГ-ын заль
УИХ 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас наймдугаар сарын 31-нд өргөн барьсан энэ төсөл өмнөх оноос 10 их наяд төгрөгөөр нэмэгдсэн, сонгуулийн жилд зориулагдсан гэж хэлж болохоор тэлсэн төсөв юм. Иймд төсөв тойрсон агуулгаар УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа.
-Төсвийг хэлэлцүүлэг багатай явуулахын тулд гишүүдийн төрсөн сум, төгссөн сургууль, өсөж торнисон аймаг, дүүрэг хороонд төсөв хуваарилсан. Ингэснээр манай зарим гишүүд бүлх залгичихсан юм шиг төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг хүртэл дуугүй суулаа-
-2027 оны төсвийг хэлэлцэж байна. Хамгийн их маргаан дагуулсан хэсэг болох Оюу толгойн ногдол ашгаар авахаар тооцсон 3 их наяд төгрөгийг дэд бүтцэд хуваарилах хуулийн төслөө Засгийн газар татчихлаа шүү дээ. Эл шийдвэр дээр ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв өргөн баригдахдаа өмнөх оныхоос бараг 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 43.6 их наядаар боогдон орж ирсэн. Нэмэгдлийн ихэнх нь урсгал зардал. 2016 оноос хойших төсвийг 2027 оныхтой нь нийлүүлэн харвал 208 их наяд орчим төгрөг болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгө зарцуулсан 10 жилд иргэдийн амьдрал сайжирсан уу, худалдан авах чадвар нь нэмэгдсэн үү гэвэл үгүй.
Засгийн газар Оюу толгой компаниас орж ирэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн асуудлаар нэг удаагийн шинжтэй хууль оруулж ирье, үүний 2 их наядыг нь төслүүдэд зарцуулъя гэж байна. Үндсэндээ Үндэсний баялгийн сангийн тухай хууль зөрчиж байгаа юм. Тэр 2 их наяд яг юунд, яаж хуваарилагдах нь мэдэгдэхгүй. Задаргаа нь байхгүй. Үүнийг бодитоор ярих ёстой байсан.
-Ногдол ашгийн зарцуулалтын талаарх санал асуулгад 100 гаран мянган хүн санал өгсөн гэж байна. Тэр асуулга анхнаасаа хэрэгтэй байсан юм уу?
-Асуултыг нь харахад Засгийн газар өөрсдийнхөө өргөн барьчихсан төслийг хамгаалах гэсэн л санал асуулга байсан. Иргэдээс санал авах гэж байгаа бол бодит сонголт өгөх ёстой байсан. Хөтөч байцаалт авна гэдэг шиг л асуултууд байсан.
"Та Оюу толгой компаниас ногдол ашгаа авахыг зөвшөөрч байна уу? Тийм, үгүй", "Оюу толгой компаниас авсан ногдол ашгаар эдгээр төслийг санхүүжүүлэхийг дэмжиж байна уу?" гэх мэтээр. Өөрсдийнхөө хүссэн үр дүнг л гаргах зорилготой асуултууд гэж харагдсан.
Үнэхээр иргэдийн байр суурьт тулгуурлаж шийдвэр гаргахаар төлөвлөсөн бол нэрийн дансандаа эсхүл ногдол ашиг хэлбэрээр хувьдаа авах нь тэр иргэний сонголт байхаар асуумжаа оруулж ирэх байсан. Ногдол ашгийг иргэн бүрийн нэрийн дансанд хийнэ гэвэл тэр мөнгөөрөө өрөө төлөх үү, өөр зүйлд зарцуулах уу гэдгээ иргэн өөрөө шийдэх байсан. Гэтэл тэгээгүй. Иймд санал асуулга нэртэй жүжигчилсэн тоглолт гэж харсан.
Иргэдийн санаа бодол Засгийн газрын эсрэг байсан учир аргагүйн эрхэнд татаж авсан гэж харсан.
-Алаагүй баавгайг арав хуваах гэлээ гээд л ярьцгаасан. Үнэндээ 3 их наядыг манай Засгийн газар л тооцоолоод, бүр хуулийн төсөлд суулгасан болохоос хэлэлцээрээр баталгаажаагүй мөнгөн дүн юм билээ шүү дээ. Хуулиндаа ингээд заачихлаа, одоо ногдол ашгаа авмаар байна гэж шахалт үзүүлэх зорилго л өвөртөлж байсан нь бүтэлгүйтчихсэн байна гэж ажиглагдсан.
-Алаагүй баавгайн арьсыг арав байтугай 100 хуваасан шүү дээ. Төсвийг хэлэлцүүлэг багатай явуулахын тулд гишүүдийн төрсөн сум, төгссөн сургууль, өсөж торнисон аймаг, дүүрэг хороонд төсөв хуваарилсан. Ингэснээр манай зарим гишүүд бүлх залгичихсан юм шиг төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг хүртэл дуугүй суулаа.
-Төсөвт өртгөөсөө 1.3 их наядаар нэмэгдсэн 219 төсөл байна Барилгын үнийн өсөлтийг дунджаар 30 хувиар тооцоход хамгийн багадаа 350-аас 400 тэрбумыг хэмнэнэ-

-Энэ төсвийг сонгуулийн төсөв гэж ярьж байна.
-Засгийн газар наймдугаар сарын 31-нд төсвөө өргөн барьсны дараа манай намын "4/11" хэвлэлийн хурал дээр би ороод "энэ бол сонгуулийн төсөв" гэж хэлж байсан. Одоо төсөвт суугдсан төсөл хөтөлбөрүүд 2028 онд ашиглалтад орно. Шуудхан хэлэхэд 2028 онд тал талд тууз хайчилсан нөхөд гүйх гээд байна шүү дээ. Нэмэгдсэн 10 их наяд бүгд барилга байгууламж, төсөл хөтөлбөр болно гэдэг бол сонгуулийн жилийн индрийг засаж өгч байгаагийн нэр.
Гол асуудал нь юу вэ гэхээр, дараагийн жилүүдэд хөрөнгө оруулалт багасаж, орж ирэх орлого бага байвал энэ өсөж буй том урсгал зардлыг бид юугаар санхүүжүүлэх юм бэ.
-Төсөвт өртгөөсөө 1.3 их наядаар нэмэгдсэн 219 төсөл байна гэж та яриад байсан. Ямар төслүүд байна вэ?
-Хамгийн харамсалтай нь тэр төслүүдийн дийлэнх нь сургууль, цэцэрлэг, дотуур байр. 2026 оны төсөв дээр өмнөх оноос төсөвт өртөг нь нэмэгдсэн төслийн нийт дүн 814 тэрбум байсан. 2027 оны 1.3 их наядтай нийлүүлвэл 2.1 их наяд. Үүнд 10 жил үргэлжилж байгаа сургууль, цэцэрлэгийн барилга ч байна.
-Төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь сургууль, цэцэрлэг, дотуур байр байна. Энэ чиглэлд та ямар санал гаргасан бэ?
-Улсын сургуулийг барих дундаж хугацаа 3.6 жил байна. 200 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг дөрвөн жил барьж байгаа жишээ бий. Тиймээс хоёр жилээс дээш үргэлжилж буй сургуулиудыг энэ жил дуусгачихъя гэсэн санал гаргасан. Эс тэгвээс 2028 онд дахиад л төсөвт нэмэгдэл болж орж ирнэ. Миний зарчмын саналууд бүгд ийм байсан.
-Та тооцоолол хийж үзсэн үү, төсөвт ямар хэмнэлт гарах боломжтой вэ?
-Барилгын үнийн өсөлтийг дунджаар 30 хувиар тооцоход хамгийн багадаа 350-аас 400 тэрбумыг хэмнэнэ. Ингэж хэмнэж чадвал хөрөнгө оруулалтад зарцуулаад явах бүрэн боломж нээгдэнэ.
-Улс төрийн хүрээнд дэд сайд болж байснаас Эрдэнэт үйлдвэрийн дэд захирлаар очиж ажилласан нь дээр гэж яригдаж байна. Хөрөнгө санхүүгийн ач холбогдол байгаа болохоор л тэр шүү дээ. Тэнд хяналтгүй их мөнгө байна-

-Та төрийн байгууллагуудын байрны түрээсийн асуудлыг хөндсөн. Ирэх онд 119 тэрбумыг түрээсэнд зарцуулахаар төсөвт тусгасан байсан. Дийлэнх нь гадаад дахь элчин сайдын яамны түрээс гэж Б.Энхбаяр сайд хэлж байна билээ. Энэ хэр бодитой байна вэ?
-Худлаа. Төрийн байгууллагууд бусдаас байр түрээслээд, жил бүр түрээсийн зардал гарсаар, нэмэгдсээр л байдаг. 2027 оны төсөвт бусдаас байр түрээслэх зардал нийтдээ 119 орчим тэрбум төгрөг болж орж ирсэн. Монгол Улсаас гадаадад сууж байгаа элчин сайдын яамдын нийт түрээсийн зардал 34 тэрбум л байна.
Энэ 119 тэрбумд төрийн өмчит компаниуд ороогүй шүү дээ. Тиймээс би Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төрийн өмчит компаниуд руу албан бичиг явуулсан, материалаа надад ирүүлээрэй гэсэн.
Боловсролын сайд дээр 64 тэрбум бий. Сургууль, цэцэрлэгийн түрээсэнд. Үүнийг ойлгож болж байна. Гэхдээ хүлээгдэж байгаа сургууль цэцэрлэгийн барилга бий. Нэг талдаа барилгын явцад өсөж буй өртөг, нөгөө талд энд түрээсэлж байгаа дүн гээд хоёр алдагдлыг зэрэг хүлээгээд байгаа дээр анхаарах шаардлагатай.
Ер 2020 оны төсвийг эгүүлэн харвал төрийн байгууллагуудын түрээсийн зардалд 24 тэрбумыг зарцуулж байж. Ердөө долоон жилийн дараа энэ зардал 100 тэрбумаар нэмэгдчихсэн байгаа нь анхаарах сэдэв мөн биз дээ. Нөгөө талд төр өөрөө их хөрөнгөтэй байна.
Хамгийн үнэтэйдээ мкв-ийг нь 50 мянган төгрөгөөр түрээслэдэг. Харин бусдаас түрээслэхдээ хамгийн өндөр үнээр түрээслэж суугаад байна. Санхүүгийн буруу тооцоололтой айл шиг.

-Сүүлд Т.Доржханд сайдыг 500 гаруй саяар байр түрээсэлж суух гэлээ гэж хуралдааны үеэр хэлж дуулдсан. Түрээсэнд өндөр зардал гаргах өөр салбар яамдыг дурдвал?
-Дурдахад, ЦХИХХЯ өөрийн байргүй. Гэхдээ бидэнд бусдад түрээслэж байгаа байр зөндөө бий. Т.Доржханд сайдын гурван агентлаг өмнө нь байсан. Байрлаж байсан байшин нь хаачив.
ХЗДХЯ 1.7 тэрбумаар, Эрүүл мэндийн сайд 429 сая, Сангийн сайд 1.9 тэрбум, ЗГХЭГ 945 саяар байр түрээслэнэ.
Миний харж байгаагаар төр өөрөө ямар хөрөнгөтэйгөө мэдэхээ байчихсан юм байна. Нөгөө талд том сайд, дарга нар гоё оффист сууж, ганган машин унаж тансагламаар л байдаг юм шиг харагдаж буй.
-ТӨК-ын санхүүг шалгах хянан шалгах түр хороо байгуулах талаар мэдэгдэж байсан. Тэр асуудал юу болсон бэ. Яагаад ТӨК-ийн санхүүг шалгах шаардлагатай гэж үзэв?
ТӨК-үүдийн түрээсийн зардлын тухайд 80 орчим тэрбум. Харин төр өөрөө объектуудаа түрээсэлж олсон орлого нь таван тэрбум. Талбайн хэмжээгээр нь харах юм бол төр өөрсдийн түрээсэлж байгаа талбайгаасаа хоёр дахин том талбай түрээслэж суудаг. Аймар байгаа биз. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Ерөөс төрийн өмчит компани гэж төсвөөс тусдаа төсөвтэй вант улс болчихож. Төсвөөс гадуур 20 их наяд төгрөг эргэлдэж байна.
Улс төрийн хүрээнд дэд сайд болж байснаас Эрдэнэт үйлдвэрийн дэд захиралаар очиж ажилласан нь дээр гэж яригдаж байна. Хөрөнгө санхүүгийн ач холбогдол байгаа болохоор л тэр шүү дээ. Тэнд хяналтгүй их мөнгө байна. Бид энд Улсын төсөв гээд 30, 40 их наяд "пүү паа" гээд байдаг. Гэтэл хэнд ч хянагддаггүй мөнгө эргэлдээд байгаа. Үүнийг заавал анхаарах хэрэгтэй.
Төрийн өмчит компаниудын төсөв дотор худалдан авалт, урсгал зардал гээд аймаар юм байгаа. Тэдний үйл ажиллагааны зардалд хяналт шалгалт хийх хэрэгтэй гэж үзсэн.
Сайд, дарга нар гоё тансаг машинаа яамныхаа төсвөөр биш, төрийн өмчит компаниудаар авахуулаад байна. Эсвэл агентлагаараа авахуулдаг. Энэ чинь заль болчихож байна. Төрийн өмчийн хороо гээд л бид яриад байдаг бодит байдал дээр тэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Бүх ашигтай компаниудаа сайд нар өөртөө татаад авчихаж.
Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 21 компани бий. Эрчим хүчний яам дээр ч ялгаагүй 20 гаруй компани байна. Зам тээврийн яам дээр зургаа. Төрийн өмчийн хороо дээр авто зам арчлалын хэдэн компани, Монгол кино нэгтгэл л бий.
Сайд нар тэр албан тушаалдаа очсоноор дэргэдээ байгаа ТӨК-иудын томилгоог хийх эрх мэдэлтэй болдог. Тэнд мөнгө, эрх мэдэл цөм бий. Сайд нар аймагт очихдоо унах машинаа төрийн өмчит компаниас түрээслүүлдэг. Ихэнх зардлаа тэнд шингээдэг. Тэр нь компанийн урсгал зардлаар гарчихдаг учраас харагддаггүй. Тиймээс төрийн өмчит компаниудын төсөв, зардлыг ил тод болгох ёстой.
- Н.Учрал сайдын итгэл үзүүлэх тогтоолоо барьж орж ирэх асуудал бараг утаа болчихлоо гэж харж байна. Манай нам ч гэсэн нэг шийдвэрт хүрэх л ёстой гэж боддог-

-Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг явж байна. 2026 оны төсвийн тодотгол, ОТ-н ногдол ашиг гэсээр зарчмын зөрүүтэй санал гаргах боломж хумигдчихлаа шүү дээ. Дан ганц холбогдох байнгын хороо дээрээ гаргаад тавдугаар хэлэлцүүлэгт батална.
-Үнэн. Зөвхөн байнгын хорооны гишүүн, байнгын хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд л санал гаргана. Энэ долоо хоногоос олигтой санал гаргах гишүүн ч байхгүй байх.
Энэ бол Засгийн газрын заль. Оюу толгойн ногдол ашиг гэж гишүүдийн саналыг бөөгнүүлж, төсвийн нэг хоёрдугаар хэлэлцүүлгийг гишүүдийн хэлэлцүүлэг багатай явуулж, гишүүд зарчмын зөрүүтэй саналаа бүх байнгын хороонд гаргах боломжтой хэлэлцүүлгүүд дууссаны дараа төслөө татаад авч байна. Заль гэхээс өөр хэлэх зүйл алга.
-Танай намаас Ерөнхий сайд Н.Учралыг итгэл үзүүлэх тогтоолоо УИХ-д оруулж ирэх агуулгаар шахалт үзүүлсэн тэр хаачив. Хоёрт. 2026 оны төсвийн тодотголоор 3.5 тэрбумыг өөрийн нэр бүхий сургуульдаа төсвөөс өгөх гэлээ хэмээх дуулиан дэгдсэнээр тодотголоос "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн 13.9 тэрбум төгрөг хасагдсан. Одоо Нийслэлийн төсвийн тодотголоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа бололтой. Эндээс төсвийн ил тод байдлын агуулга давхар яригдах ёстой шүү дээ.
-Нэг. Н.Учрал сайдын итгэл үзүүлэх тогтоолоо барьж орж ирэх асуудал бараг утаа болчихлоо гэж харж байна. Манай нам ч гэсэн нэг шийдвэрт хүрэх л ёстой гэж боддог. 41 гишүүний гарын үсэгтэй огцруулах бичгээ өргөн барьж, гишүүд кнопоороо авч үлдэх эсэхээ л шийдчих хэрэгтэй. Эсхүл өргөн барихаа больж байгаагаа олон нийтэд хэл. Нэг тийш нь мухарлах нь зөв.
Хоёрт. С.Цэнгүүн нарын 31 гишүүний санаачилсан хууль УИХ дээр уначихсан. Энэ ямар хуулийн төсөл байсан юм бэ гэхээр улсын төсвийг өргөн барихдаа бүх задаргаатай нь оруулж ирэх ёстой гэсэн хуулийн төсөл. Одоогийн байдлаар тоног төхөөрөмж гээд 15 тэрбум, 20 тэрбум, 30 тэрбум төгрөг ороод ирдэг. Яг юу авах нь тодорхойгүй. Камер авах юм уу, өөр юм авах юм уу гэдгээ тодотгоогүй, зөвхөн нийт дүнгээрээ ордог.
Задаргаа байхгүй зүйлийг бид ухаж чадахгүй. Ажлын хэсгийнхэн файлаа бидэнд өгдөггүй. Гишүүд гуйж байж л авдаг. Ийм асуудлыг шийдэх хууль байсан юм. МАН-ынхан унагаачихлаа. Бүр хамт өргөн барьсан гишүүд нь эсрэг санал өглөө. Нам нь дарамталсан байна шүү дээ.
-Сайд нар байнгын хороо, чуулган дээр гишүүдийг загнах, зандрах тохиолдол олширлоо. Б.Энхбаяр, Т.Доржханд, Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг зангарагагүй сайд нар ч гэж олон нийт дүгнэхэд хүрээд байна.
-Асуудлынхаа учралыг тайлбарлаж чадахгүй, уурлаад байна аа гэдэг гишүүд байг нь онож л асуугаад байна гэсэн үг.
Энэ 126 гишүүнтэй Улсын Их Хурал улсын төсвийг салбар салбараар нь задалдаг парламент болсон. Өмнө нь төсвийг өргөн бариад, хэлэлцээд, батлаад л явчихдаг байсан. Энэ удаад салбар бүрээр ярьж байна. Хуучин арга барилтай хүмүүст шинэ арга барил таалагдахгүй л байгаа юм. Жишээ нь "тэр сургууль чинь байгаа юм уу, байхгүй юм уу" гээд задалж асуухаар уурладаг. Сонгууль дараалаад унахгүй ялчихсан нам ийм л болдог юм. Засгийн газраа цаашид яах вэ гэдэг нь эрх барьж буй намын л асуудал шүү дээ.
-Танай бүлэг шинэ даргаа сонголоо. Сонгууль хэрхэн явагдсан бэ?
-Манай бүлгийн даргын сонгууль маш сайхан, тайван явагдсан. Нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан. Тэгээд нууц санал хураалт явуулж, олонхын санал авсан Б.Түвшин бүлгийн дарга болсон. Б.Түвшин гишүүнийг 10 жилийн урьдаас мэднэ. Хоёр ч удаа ИТХ-д байсан. Хуралдааны процедурыг сайн мэднэ. Тийм учраас бүлгээ сайн аваад явна гэж бодож байна.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uur Shijir-iin helj bgaag unshihar zurgiin gazar ners l shou xiisen huuramch tusuv baigaa n todorhoi bna
Улс төрчид өөрсдийнхөө төрсөн сум, сургуульд төсөв хуваарилж амаа таглаж байгаад баталчихдаг л юм байна
Oyu tolgon 3 ih nayd tugrugni asuudal bol zver l Zasgiin gazarin hiisen zali bsan n oilgomjtoi
Монгол Улсын төсөв 10 их наядаар нэмэгдсэн атлаа ард түмний амьдрал яг хэвээрээ л байгаад байна
Turiin baiguullaguudiin tureesend 119 terbum tugrug zarcuulj bgaa gsn chini tsever mungu ideh arga
Төрийн өмчит компаниуд гэж хэнд ч хянагддаггүй, сайд нарын өмч болсон вант улсууд л байх юм даа
УИХ-ын гишүүд нь хүртэл Засгийн газрынхаа явуулж байгаа заль мэхний тухай ил тод яриад эхэллээ шүү
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Сонгуулийн амлалт, тууз хайчлах гэж л төсөв мөнгийг ингэж баруун зүүн тийш нь цацаж байгаад харамсалтай
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Төрийн байгууллагууд байргүй гээд л жил бүр тэрбум тэрбумаар нь түрээс төлж суухыг зөвшөөрч болохгүй
Улаанбаатар хотод төрийн сайд нар тансаг оффист сууж, гоё машин унахаас өөр юу ч хийхгүй байна
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг дууссан хойноо Засгийн газар төслөө буцааж татаж авдаг гажиг тогтолцоо
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna