Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Т.Энхбаярыг томиллоо
Монгол Улсын Засгийн газрын аравдyraap capын 21-ний өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын аравдугаар сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Т.Энхбаярыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Т.Энхбаяр нь 2003-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2019-2020 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментийн магистр, 2025-2026 онд Япон Улсын Үндэсний Бодлого Судлалын Их Сургууль (GRIPS)-д төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан аж.
Тэрбээр төрийн захиргааны албанд 14 жил, удирдах албан тушаалд 9 жил ажилласан ба 2016-2025 онд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.