Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна
Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-аас тайлбар хийлээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Хотын дарга, ХЗДХ-ийн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн Монгол Улсын Ерөнхийлөгч рүү удаа, дараа гүтгэлэг, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж та бүхэн ойлгож болно. Эдгээр асуудлуудад баримт бүхий есөн няцаалтыг товч тодорхой өгье.
Нэг. Ерөнхийлөгчийг хувьдаа нисдэг тэрэгтэй мэтээр ярьсан.
Монгол Улсад хэчнээн нисдэг тэрэг байдаг талаар та бүхэн ИНЕГ-аас асууж болно. Бидний лавласнаас Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг байна. Үүний 18 нь хувийн компани, хувь иргэнд байна. Төрд гэвэл "Зэвсэгт хүчний жанжин штаб"-д бий. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчид уг нисдэг тэрэг үйлчилдэг.
Хоёр. Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр ярьсан.
Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Тус улс руу зорчилгүй 12 жил болж байна.
Гурав. Удаа дараа "Андууд тауэр" гэж ярьсан.
"Андууд тауэр"-ын эзэн нь Нийслэл өөрөө. Хотын дарга байсан хүн өмчөө мэдэхгүй байх учиргүй. Тодорхой хэлэх юм бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай концепцын гэрээгээр барьж байгаа барилга юм билээ. Барьж байгаа компани нь "Асар өргөө" ХХК. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй компани. Эзэмшиж байгаа хүмүүс нь ах дүү нар байсан. "Андууд тауэр" нь тэднийх гэсэн үг. Ардчилсан намаас ИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар гэх хүн энэ компанийг өмнө нь эзэмшиж байсан байна.
Дөрөв. Ерөнхийлөгчийг Гачууртад олон зочид буудлуудтай гэж ярьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Тэрэлжид байрлалтай "Илт хаан" гэж аялал жуулчлалын компанийн 58 хувийг эзэмшдэг. ХОМ-тээ үүнийгээ тайлагнадаг. Хуулийн сайд баримттай ярих ёстой. Хэн нэгний зургийг өнгөтөөр хэвлээд ярихыг баримт гэж хэлэхгүй.
Тав. Бага тэнгэрт 30-40 саяар үнэлэгдэх хаус хорооллуудтай гэсэн.
Төгрөгт шилжүүлвэл 120-140 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Ийм их мөнгөөр хэчнээн хороолол барьж болох вэ. Зураг, бичлэгээр үзүүлээд байгаа тэр Бага тэнгэр дэх байрнуудын эзнийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд "Грийн ресурс" ХХК-ийн нэр дээр, иргэн Г.С, С.Б-ын өмч байна.
Бага тэнгэр орчимд 164 амины орон сууц 260 нийтийн орон сууц байна. Нийт 444 орчим. Ерөнхийлөгч өөрийн хадгаламжнаасаа мөнгө шилжүүлж, амины орон сууц захиалж байсан. Байршил нь Бага тэнгэр орчимд байдаг. ХОМ-тээ ч бий. 1.2 тэрбумыг шилжүүлж, хаус захиалсан.
Зургаа. "Юнтиед Молл" их дэлгүүрийг Ерөнхийлөгч эзэмшдэг гэж мэдээлсэн.
Дата мэдээллээс харахад нэр бүхий иргэдийн нэр дээр байгаа. Б.Даваадорж, С.Ганбаатар гэх иргэдийн нэр дээр байна. Эдгээр иргэд Ерөнхийлөгчтэй ямар ч холбоо хамаарал байхгүй. Иргэний өмчийг ингэж гүтгэлэгт ашиглаж болохгүй.
Долоо. Тансаг машины цуглуулгатай гэж гүтгэсэн.
н.Нямдаваа гэж залуу бол Ерөнхийлөгчтэй фитнест л таардаг. Ерөнхийлөгч хаана ч явна, олон хүнтэй зураг авхуулдаг. Ийм зургуудын нэгээр хамаатуулж болохгүй. Х.Нямбаатарын захиалгаар н.Нямдаваагийн машинуудын зургийг авч тараасан гэдгээ энэ хэрэгт холбогдон шалгагдсан иргэн бидэнд мэдэгдсэн. Одоогоор БНХАУ-д зугтаж гарсан байгаа. Хотын даргын хэвлэлийн ажилтан байсан Г.Золзаяа гэх хүн.
Найм. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, ЕТГ-ын ажилтнууд хагартлаа баяжсан гэж гүтгэсэн.
ЕТГ, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дотор G-Class унадаг хүн байхгүй. Төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгээд явж байгаа хүмүүс. Энэ хүмүүсийн зургийг тавиад гүтгэсэн. Энэ хүмүүс ч гэсэн өөр өөрсдийн нэр төртэй. Хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм билээ.
Ес. Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн.
Үе үеийн улс төрчид суудлаасаа бууж, хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдаад ирэхээрээ Ерөнхийлөгчийг дарангуйлагч болгон хувиргадаг, бүх гэмт хэрэгт холбож гүтгэдэг
Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн. Та бүхэн мэдэж байгаа, АНУ, Канад тэргүүтэй улсуудаас гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ авчрахад хуулийн хувьд төвөгтэй учир энэ мэт хүмүүс орогнох талбараа болгодог. Мэдээж шүүмжлэлт сэтгэлгээ, бусдад үг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монгол Улсад байх ёстой. Байх ч болно. Энэ хүн тодорхой хэрэгт холбогдсон талаар АТГ-аас та бүхэнд тодорхой мэдээлэл өгснийг харсан. Туулын хурдны замтай холбоотой 500 тэрбум төгрөгийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн. Нийслэлээс зохион байгуулсан 20 гаруй тендерийг хамаарал бүхий этгээдүүддээ олгосон болохыг АТГ-аас онцолсныг энд дурдъя.
Ийм учир шалтгаан байгаа. Дээрх гэм буруугаа нуун дарагдуулж, гэмгүй хохирогчийн дүрд шилжих гэж ноцоод байна гэж үзэхээс өөр арга алга. Алив нэг улсад улс төрийн тэмцэл өрнүүлээд орогнол хүсэх, авлигын гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан үедээ орогнол хүсэх гэдэг өдөр шөнө шиг ялгаатай зүйл шүү. Канад улс нийтийн хөрөнгийг шамшигдуулсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст улс төрийн орогнол олгодоггүй. Канад улсад орогнол хүсэхэд албан ёсны хариу иртэл 12 сар болдог. Х.Нямбаатар цаг хугацаа хожиж байна.
Ерөнхийлөгчийг, ЕТГ-ын ажилчдыг ор үндэсгүй гүтгэсэн үйлдэлд хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна. Дараа дахин дэлгэрэнгүй хариулт өгье" гэв.
О.ОНОН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх пязда хурдан зайлж энэ төр улсын нурууг нэг амраагаасай билээ. Энэ хэдэн барлаг нь бүр нэг тэнэгдүү хэдэн юм
Ганзориг оо эгч нь Солонгосоос мөнгө явуулж авсан хөрөнгийг нь Нямбаатар хэлээд байгаа байхгүй юу. Чи мэдээлэл муутай өмөөрөөд яриад байх юм цүнх баригч аа.
1.2 тэр бум төгрөгийг хадгаламжаасаа аваад гэхээр их сонин юм даа
нямбаатарт итгэнээ. Монголын дайсан эрлэгдоржийн боол гурилсүгт итгэх хэрэгүү тэгээд. хадгаламж банкийг хэн луйвардлаа. хэрэг хуучрахгүй шүү. цааш нь ярих уу яах уу.
Нямбаатар тийм юм хийхгүй байхоо. Хотын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэнийг бүгд мэдгэ дээ.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ганзориг минь ээ! Том жижиг хэрүүлийн дунд “ярьдаг нохой” болж явхаар цаад нөхрийгөө ажлаа өгөөд Нямбаатар дүүтээгээ АТГ шалгуул гэж зөвөл. Цаадах нь хүрээд ирэе л гэсэн шүү. Өөр гарц байхгүй. Табчиктай эмэгтэйгээс болж ЕС-ын ажлаа өгч байсан “хуйхтай эр” шүү. Ийм аймаар “гүтгүүлж” байж зүгээр ажлаа хийгээд бүтэн нойртой байна ч гэж юу байхав.
Монголын энэ авгай хүүхнүүд ер нь яацан ацнууд байдаг байнаа нөхөртэйгээ нийлж улс орноо хулхидаж хулгай луйвар хийхэд нь хамжигч болоод явах юм. Үр хүүхдийнхээ өмнө ядаж ичих нүүргүй шулмасууд.
Хүрэлсүхэд би ЗГ ордны ард газар өгсөн, түүн дээр барилга барьсан зарсан гээд М.Энхболд орилоод байсан. Түүнийг шалгах ёстой ш дээ. Газрын наймаанд оролцсон л байна.
Нохойд барьдаг мод нь Сэгсэлзүүрийн улс төрийн амьдралынх нь дэлбэрэлтийн эхлэлийг тавиад өгчлөө. Ард түмэнд зав мэдээлэл өгнө,үнэнч шударга байна гэж гуцаад өөрийгөө алаад хаячлаа. 90 онд хулгайчдыг дутуу шархдуулсан...одоо гүйцээх хэрэгтэй
Хаус бариулсан 1,2 тэрбум төгрөгөө хадгаламжнаасаа гаргасан гэж бна энэ их мөнгөний хадгаламж хаанаас цуглуулж хадгалсан бэ . Нэг ч удаа бизнес хийж үзээгүй хүн шүү . Энийгээ тайлбарлах хэрэгтэй болж дээ. Сүржин Сүх гуай
Ганзориг бууны нохой хийх сайхан байдаг юм байхдаа
Нямбаатар бүгдийг илчилсэн одоо юуч хэлээд хэрэггүй Хүрэлсүх ийн бууны нохой чамд хамаагүй