Хадмуудаа хортой мөөгөөр хордуулж хөнөөсөн австрали эмэгтэйн ялыг давж заалдах шүүх хүндрүүлэв
Хадам аав ээж зэрэг гурван хүнийг хортой мөөгөөр хордуулж хөнөөсөн Эрин Паттерсон гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэрийг давж заалдаад бүтэлгүйтжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа, түүний хүйтэн сэтгэлээр нарийн тооцоолж хийсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял хэт хөнгөн байна гэж үзсэн аж.
Түүнд анхан шатны шүүх эрт суллагдах боломжгүйгээр 33 жил хорих ял оногдуулсан байжээ. Өөрөөр хэлбэр одоо 52 настай тэр 80 орчим насандаа суллагдах байсан юм. Анхан шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн ч Эрин өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдэж, хадмууд нь санамсаргүй байдлаар нас барсан гэх байр суурийг илэрхийлж иржээ.
Тэр хэд хэдэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тодруулбал анхан шатны шүүх хурал дээр зарим баримтыг ашиглах ёсгүй байсан, түүнээс авсан байцаалт шударга бус байсан, тангарагтны шүүгчдийг шүүх хурлын бусад оролцогчидтой нэг зочид буудалд байрлуулсан нь шүүхийн шийдвэрийг алдагдуулсан гэж үзжээ. Давж заалдах шатны шүүхийн гурван шүүгч эдгээр үндэслэл нь давж заалдах гомдол гаргахад хангалттай бус гэсэн шийдвэр гаргасан байна. Харин прокуроруудын түүний хэргийн ноцтой байдлыг харгалзан үзвэл ялын хэмжээ хөнгөдсөн хэмээн гаргасан үндэслэлийг шүүгч нар хүлээн авч, ялыг хүндрүүлсэн байна. Одоо тэр шоронд бүх насаараа хоригдох юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.