НИЙГЭМ

Б.Болдсайхан эмч хорт хавдраа эмчлүүлэхээр гадаад руу нислээ

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан, олон олон иргэнд, хүүхдэд амьдрал бэлэглэсээр буй эмч Б.Болдсайхан хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад нисэж буй талаараа цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдолын цоорхой нөхөх сайн боллоо. Одоо онгоцны буудлын зүг .
Уучлаарай. Нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос гурван литр орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон. Явах дөхсөн. Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон.

May be an image of нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс

Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-иад хүнтэй чадвартай сайн баг. Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай: 1.МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ. Уучлаарай: 2.Зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд. Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя. Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. БЯНХАН ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ ХИЙСЭН БУЯН ЧИНЬ АВРАХ БАЙХАА ТАНДАА ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ХУРДАН ЭДГЭЭРЭЙ ТА МИНЬ ……….. ЭХ ОРОН ЭЛГЭН САДАН ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙЯ

  2. ene emch shig zvrh setgeltei emch mgld olon boloosoi.hurdan emchlvvleed hurdan ireerei olon byatshan zvrhnvvd hvleej bga shv taniig.ajil amidrald ni az jargal deediin deediig hvsey amjilt

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button