
Жилээс жилд бэлчээрийн даац хэтрэн, талхлагдаж буй өнөө цагт эрчимжсэн мал ахуй олон талын ашиг тустайг мэргэжилтнүүд төдийгүй малчид онцлох болсон билээ. Эрдэнэт сүргийнхээ тоонд бус чанарт анхаарч, цөөн малаас өндөр ашиг шим хүртэх нь орчин цагийн малчин бүхэнд нэн чухал.

Дөрвөн найз хамтран Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт Францын суффолк үүлдрийн хонийг үржүүлж буй нь олны сонирхлыг ихээхэн татаж байна. Тэдний үржүүлж буй хурганы амьдын жин нь 50-65 кг. Нэг хурганы гулууз нь 20-23 кг жин татдаг гэнэ. “Сонгомол хишигтэн” компанийн менежер С.Хасагсүхтэй ярилцлаа.
-“Сонгомол хишигтэн” компаниа байгуулан, суффолк үүлдрийн хонийг үржүүлэх санаа та бүхэнд хэрхэн төрөв?

-Бид дөрвүүлээ найзууд. Эрчимжсэн мал ахуйг Монголд хөгжүүлье гэх санаа анх 2016 онд төрсөн юм. Анхнаасаа шууд хонь өсгөн, үржүүлэхээр ярилцаж билээ. Нэг малаас авах ашиг шимийг хэрхэн өсгөх, яавал илүү үр дүнтэй ажиллах талаар үргэлж санал солилцдог байлаа. Тэгж ярилцаж явсаар Францын махны чиглэлийн суффолк үүлдрийн хонийг өсгөхөөр шийдсэн юм. Тэгээд Дархан-Уул аймгийн Орхон суманд газар аван, өвөлжөө бариад бүхнийг шинээр эхлүүлсэн. Энд байгаа бүхнийг яг өөрсдийн гараар босгосон юм. Өвөлжөөндөө байшин, граш барьсан. Анх суффолк үүлдрийн хоёр хуцан хургатай, 160 монгол эм хоньтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж билээ. Манай өвөлжөө Орхон сумаас 6-7-хон км зайтай. Эрчимжсэн мал ахуйд тулгуурласан шинэ цагийн монгол малчин ямар байх учиртайг үлгэрлэх сэн гэж хичээдэг.
-Тэгэхээр малаа бэлчээрээр хариулан, үржүүлж байгаа юм байна. Суффолк үүлдрийн хонь Монголын эрс тэс уур амьсгалд хэр зохицох чадвар сайтай вэ?
-Тэсвэр сайтай. Нэмэлт тэжээлийг нь сайн өгчихвөл монгол хоньтой бэлчээд л, тараг тэвээрэг авчихдаг. Дулаан байранд байлгах шаардлагагүй. Ёстой ямар ч асуудалгүй. Одоо манайх 700 эм хоньтой, суффолк үүлдрийн долоон цэвэр хуцтай. Энэ жил нэмж тавыг авлаа. Өнгөрсөн намар суффолк үүлдрийн хуцнаас үрийг нь аван, зохиомол хээлтүүлэг амжилттай хийсэн. Одоо хонь маань хоёрдугаар сарын эхээр төллөж байна.
-Монголын мал гуравдугаар сарын эхээр төллөж эхэлдэг. Танайх ирэх сарын эхээр төллөх нь сонирхол татаж байна. Эрт төллүүлэхийн гол өгөөж, ач тус юу вэ?

-Тийм шүү, зөв ажиглаж. Манай эндхийн малчдын мал ч мөн адил гуравдугаар сарын эхээр төллөж эхэлдэг. Энэ хавар манайх 700 хурга бойжуулна. Найм, есдүгээр сараас нэмэлт тэжээлээр тэжээдэг. Улмаар тухайн жилдээ төхөөрч, зах зээлд нийлүүлдэг. Эрт төрсөн хурга томируун биетэй, махны гарц сайтай байдаг. Тиймээс манайх хонио эрт төллүүлдэг юм.
-Танайх тэгэхээр хургаа намар төхөөрдөг юм байна. Нэг хурганаас хэдэн кг мах гардаг вэ?
-Суффолк үүлдрийн хуц, монгол хонины дундаас гарсан эрлийз хурганы амьдын жин нь 50-65 кг. Хавар эрт бойжуулаад, нэмэлт тэжээл өгөхөд аравдугаар сарын эх гэхэд ийм жин татна.
-Гулууз хэдэн кг жин татдаг бол?
-Гулуузын дундаж 20-23 кг. 3-4 настай хониноос гарах ашиг шимийг хурганд нь авах боломжтой гэсэн үг.
-Малчид суффолк үүлдрийг хэр их сонирхож байна вэ. Хуц тавин хурга авах санал хэр их ирдэг вэ?

-Маш их сонирхдог. Манайх суффолк үүдрийн долоон хуцныхаа дөрвийг нь “Тайшир өргөө” компаниас худалдаж авсан юм. Улаанбаатарын наана байдаг юм билээ. Суффолк үүлдрийн хонийг гадаадаас оруулж ирдэг нэг компани Ерөөд бий. Тэдний эр хурга 3.000.000-4.500.000 төгрөгийн үнэтэй. Ийм үнэтэй мөртлөө тэдний хурганы захиалга 2021 оныг дуустал дүүрчихээд байгаа гэнэ лээ. Тэгэхээр суффолк үүлдрийн хуцан хургыг Монголоос худалдаж авах, өөрийн болгох боломж маш ховор. Олдлоо ч үнэтэй.
-Малчид танайхаас суффолк үүлдрийн эрлийз хонь худалдаж авах боломжтой юу?
-Боломжтой байлгүй яах вэ. Манайх энэ жилээс 50 хувийн эрлийз хургаа хүлээж авна. Энэ хавар мэндлэх эр хургануудаас малчид авах боломжтой. Одоогоор үнээ хараахан тогтоогүй. 300.000 төгрөгөөс дээш л худалдах байх.
-Гадаадаас суффолк үүлдрийн хонь авах, тэжээх, 700 хонь маллахад хэр их зардал гардаг вэ. Зардлаа хэр нөхөж байна вэ?
- Компани маань байгууллагдаад удаагүй байгаа болохоор үнэнийг хэлэхэд одоогоор “Зардал, зардал” л гэж байгаа. ЖДҮ-ийн зээл хөөцөлдөөд авч чадаагүй.
-Дөрвөн найз цаашдын гол зорилго юу вэ?

-Бид дөрөв дөрвөн өөр оролцоотой. Нэг найз минь Өвөр монголд хонины чиглэлээр сураад, Дарханд малын удмын сангийн сургалтад суусан. Одоо зохиомол хээлтүүлэг хийдэг. Нэг найз минь тэжээлийн талаа бүрэн хариуцдаг. Өөр нэг найз минь компаниа удирддаг. Би менежер нь.
Хонио суффолк үүлдрээр сайжруулан, ашиг шимийг нь өсгөж байгаад Азийн орнуудад экспортлох нь бидний гол зорилго. Ираны нэг байгууллага бидэнтэй холбогдсон. Иран төдийгүй Азийн орнууд бидэнд гурван шаардлага тавьдаг.

Нэгдүгээрт, хурганы мах байх ёстой. Хоёрдугаарт, бэлчээр эрүүл, ямар нэгэн өвчингүй байх ёстой. Манай өвөлжөө бэлчээрийн хил хязгаараа тогтоогоод, тортой байх ёстой. Өөр айлын малтай бэлчээр булаацалдахгүй, холилдохгүй байх чухал. Гуравдугаарт, эхээс төрсөн цагаас хийх ёстой вакцин, тариаг хийсэн байх ёстой. Ийм гурван шаардлага хангавал манайхаас авах бүрэн боломжтой.
Бусад орнууд Монголын хургыг их сонирхдог. 100 хувь байранд байлган, тэжээдэг фермээс татгалзаад Монголын бэлчээрийн малыг мах эрүүл, эко гэж үнэлдэг юм билээ. Тэгэхээр бидэнд том боломж бий. Гэхдээ цэвэр монгол хургыг экспортлох гэхээр шаардлагыг хангадаггүй. Учир нь цэвэр монгол хурга өөх ихтэй, жижиг биетэй, махны гарц муутай. 9-10 сартайд нь төхөөрөхөд амьдын жин нь ихдээ 20-30 кг хүрдэг. Гулуузынх нь жин 10 руу уначихдаг. Одоо ингэж махны чиглэлээр эрлийзжүүлээд, нэмэлт тэжээлтэй, бэлчээрээр үржүүлж буй хургаа маань дээрх бүх шаардлагыг хангаж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха тун логик муутай нийтлэл байна даа! Тэгээд цэвэр хээлтэгч хонигүйгээр яаж цэвэр хуц зах зээлд нийлүүлэх гээд байгаа юм бэ? Эсвэл 1-р үеийн эрлийз хээлтэгч бэлдэх юм уу? Хаха
Эрлийз хургаар хуц тавих буруу л гэсэн дээ.Тэгтэл 300к с дээшээ үнээр зарна л гэх юм суд�##�гаа нтр хийдгүй юму.Мэргэжлийн бус гарууд вэ...
Хуц нь яагаад хямд байгааг одоо ойлголоо. Эрлийз хуцны төл юм бна. Ашиг шимийг сайжруулах бус мөнгө олох зорилготой нөхдүүд байна л доо
Амжилт
Амжилт
Нялх амьтдаа �##�ж идэхдээ тулсан юм байна. Монголчууд хэцүүдэж байгаа юм байна. Мөнгө цагаан нүд улаан гэдэг болж байна даа.
Одоо Монгол м�##�аа ихээр өсөгсөн м�##�чинг шийтгэдэг тогтолцоо хэрэгтэй байна. М�##� цөөхөн байхдаа шагнадаг байж. Одоо хэрэггүй. Бэлчээр сүйтгэсэн хэрэгээр м�##�ыг нь устгаад м�##�чинд нь 2 жилийн хорих ял оноох хэрэгтэй. Ингэхгүй бол монгол бэлчээр дуусч байна.