Нийгмийн

Прокурор эсэргүүцэл бичсэн тул Б.Ундармаагийн хорих ял сэргэх үү

УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг.

Бүхэл бүтэн ард түмнээс мандат авсан, Үндсэн хуулиар бүрэн эрх нь баталгаажсан УИХ-ын гишүүн албан тушаалаа урвуулсан асуудлыг шүүхээс “зөөллөж”, “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбар өгсөнд олон нийт ч нэлээд бухимдсан.

-ПРОКУРОР ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ-

Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай юм.

-ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ БААСАН ГАРАГТ ТОВЛОГДЛОО-

Тэгвэл прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал ирэх баасан гараг буюу хоёрдугаар сарын 05-нд товлогджээ.  

Прокурор эсэргүүцэл бичсэнээр шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлдэг. Өөрөөр хэлбэл Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалж, тэр хүртэл Б.Ундармаад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 40 саяар торгох болон суллах шийдвэр нь хэвээр үргэлжилнэ гэсэн үг.

Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэсэн үү, эсвэл давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэсэн үү гэдгээс шалтгаалж Дээд шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх нь. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэж шийдвэрлэх юм бол Б.Ундармаа дахин хоригдох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

энэ авгайг яах гэж сулласан юм Хоригдол хүн гадуур яьж байдаг

irgen
irgen

ene hunii ard nam in hamgaalad bn da hamt idej uultssan bololtoi

Зочин
Зочин

Энэ авгайн хувьд хорих ял нь хэвээр үлдэх байх ЖДҮДС-с зээл авсан олон мянган зээлдэгчийн 1, гэтэл УИХГ, ХХААҮЯ-ны сайд банхар Батзориг �##�бан туша�##�ын байдлаа урвуулан ашиглаж ЖДҮДС-аас 8 тэрбум төгрөгний зээлийг хууль бусаар олгосон өөрийн хамаар�##� бүхий аж ахуй нэгжид ч зээл авсан хууль бус зээл олгох шийдвэр гаргасан �##�бан туша�##�тан гол гэм буруутай этгээд нь Батзориг гэтэл тэр новш 40 сая төгрөгөөр торгуулсан энэ шударга шийтгэл мөн үү зээл олгох шийдвэр гаргасан буруутан нь торгууль авч бхад зээл авсан нь хорих ял авсныг үнэхээр ойлгохгүй байна.

иргэн
иргэн

манай Монголчууд Бид дэндүү Ноомой хүлцэнгүй Тэнэг Ард түмэн, НДШ-д төлсөн Бтдний Мөнгыг Луйвардчихаад байхад Таг дуугүй дээрээс нь ЗГ НДШ-ыг бүүр 2 хувиар нэмээд байхад бас л таг дуугүй , НДШ-ын Мөнгыг Бид төлөөд Бидэнд эргээд ямарч ашиггүй байд�##�тай байгаа шүү дээ,

Зочин
Зочин

Бид нар нэг юмыг огт ойлгохгvй байгаа бидний энэ байдлыг зарим нэг хvмvvс овжин гэгч нь ашиглаад байгаа шvv дээ. Бид нар Ундармааг харааж загнан, зан�##�хийлж байх хооронд Капит�##� банкны бvх хоронго, оороор хэлбэл тэдгээрийг зарж борлуулаад орж ирсэн монгийг нь НД-ын санд буцааж товлорvvлэх байсан ажил сураггvй болчихоод байна. Бид Ундармаатай байлдах биш харин Монгол банкнаас тэр монгийг олж огохийг шаардах естой. Энэ л хамгийн зов богоод хамгийн хурдан шийдэж болох �##�хам. Угаасаа одоо Капит�##� банк гэж байхгvй, ундармааг насаар нь хориод ч нэмэргvй. Тийм болохоор хаанаас шаардахаа одоо ойлгосон байх

Иргэн
Иргэн

Торгох ял онооно гэдэг чинь шүүгчид ашигтай бусуу.

Мөнхөө
Мөнхөө

Яллах хэрэггүй учируулсан хохиролыг нь тэр хэмжээгээр нь хураагаад улс төрд ажиллах эрхгүй болгоод өгвөл завьшиж иддэг хүн бхгүй болно гэж санах юи

123
123

энэ луйварчнаас АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ АВААЧЭЭ

Зочин
Зочин

Д.Эрдэнэбат, Б.Болр, С.Баяр, С.Баярцогт нарт бас эсэргүүцэл бичих хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН

ЯЛЫГ НЬ СЭРГЭЭ. НАРАНД ГАРГАСАН ШҮҮГЧИЙГ МӨН ШҮҮХ ХЭРЭГТЭЙ. ШОРОНД ХАТААЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ГАРГАЖ АВЪЯ

дорж
дорж

ПРОКУРОРУУД АРДЫН ТАЛД БАЙГАА ЮМ Б.НА НѲГѲѲ ХУРЦЫН ХЭРГИЙГ МѲН ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧСЭН ГЭЖ СОНССОН ОВООДОО ТА НАРТ БАЯРЛАЛАА ЭНЭ ЭЛБЭГДОРЖИЙН АВИЛАГА ХАМГААЛАГЧ ШҮҮХИЙГ ЯАНАА ЦАЙГААД БҮҮР БОЛОХОО БОЛЛОО ТАЛХ. ГАР УТАС ХУЛГАЙЛСАН НѲХДИЙГ 10 ХҮРТЭЛ ЖИЛЭЭР ТАС ЦОХЬДОГ ХИРНЭЭ ХЭДЭН САЯ ТЭР БУМААР ИДСЭН АШИГЛАСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧДИЙГ ТОРГОХ ТЭНСЭХ МАЯГААР ЭВЭЭЛДЭЭ АВААД БАЙХ БОЛТОЙ ЮМАА ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ МАШ ТҮРГЭН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭГЭЭ.

Irgen
Irgen

Horiochee

Зочин
Зочин

Шоронд хийх хэрэг байхгүй. Торгоод, торгоод явах хэрэгтэй.

Зочин
Зочин

Korona-tai baihad chin yun ene avgai ve. Koronagaa hurdan darj avaachee

Зочин
Зочин

Энэ хүнийг хориод яах вэ дээ. Уг нь бизнесийн с�##�барт үйл ажиллагаа явуулж байсан, ажлын туршлагатай ийм хүмүүсийг хар нүхэнд хатаадаг бус харин учруулсан хохиролыг нь график гаргаад төлүүлдэг бол яг зохисон шийтгэл байгаад зогсохгүй хүнлэг, энэрэнгүй байх зарчимдаа ч нийцэх шүү

Зочин
Зочин

hulgaichiig horij mongiig n toluulbel taarna.ooriig n bolon ger buliig n toriin alband ajiluulhgui bh hergtei

Аагий
Аагий

Их хурлын гишүүн хүн ийм үйлдэл хийвэл маш чанга шийтгэл оногдуулах ёстой шүү. Ард түмний итгэлийг �##�дсан тул. Төрийн �##�банд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж учирсан хохирлыг 3 нуг�##�уулж төлүүлэн мөн хорих ял өгч байж дараа дараагийн �##�бан туша�##�танд сануулга болно. Одоо өгсөн шийтгэл нь дэндүү хөнгөн шүү. Нийгэмийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа хор уршгийг тооцох ёстой.

Зочин
Зочин

Энийг эрчүүдийн хорих ангид хорьж comfort woman болгох юмсан. Яахавээ чамайг шинэ үеийнхэн бодийг чинь хөтлөхөө мэдэх байхаа. Чи хаа �######�ахав дээ ер нь

иргэд
иргэд

энэ луйварчин хулгайч авгайд яагаад ард түмэн бид дээрэлхүүлээд бдагийм бэээ шоронд нь суулгаад нийгмийн даатг�##�ын олон тэрбум төгрөгөө буцааж аваач ээ Чинзориг энэ чавганцтай хамт суух ёстой ш дээ

Хорих
Хорих

Эсвэл гэж байхгүй ээ. Чанга дэглэмтэй шоронд 8 жил хорих. Хоригдож байх хугацаанд ямар муухай зүйлс хийж байснаа ухаарв�##� тэр биз.

Холбоотой мэдээ

Back to top button