ДЭЛХИЙ

“Hollywood”-ийн тэмдгийг “Hollyboob” болгосон инфлюенсерүүдийг баривчилжээ

Лос Анжелес хот дахь “Hollywood” тэмдгийг “Hollyboob” болгон өөрчилсөн “MTV”сувгийн од Жулиа Роз тэргүүтэй зургаан хүнийг цагдаагийн албан баривчилсан байна.

Роз “Daily Mail” сайтад ярилцлага өгөхдөө түүний Инстаграм хаягийг нүцгэн зургийн улмаас хаасан тул “Hollywood” тэмдгийг өөрчилсөн хэмээжээ. 27 настай тэрбээр “MTV” сувгийн “Are You the One?” нэртэй реалити шоунд оролцож олны танил болсон бөгөөд алдартай ютүбер Жейк Полтой өнгөрсөн жил хүртэл үерхэж байсан юм. Роз тус тэмдгийг ютүбер Жак Теннитэй хамтарч хийсэн ажээ.

Жулиа Роз өөрчилсөн “Hollywood”-ийн тэмдгийн урд авахуулсан зургаа өөрийн Твиттер хуудсандаа оруулсан юм. Тэрбээр “Daily Mail” сайтад өгсөн ярилцлагадаа “Ингэснээрээ би одоо ч гэсэн дуу хоолойтой байгаа шүү гэдгээ харуулах гэсэн юм. Миний үүсгэсэн “Shagmag”-ийн Инстаграм хаяг нэг сая гаруй дагагчтай байсан боловч энэ жил нүцгэн зургийн улмаас хаагдсан. Гэхдээ би “Playboy” сэтгүүлийн хийдэг зүйлийг л хийсэн, тэд миний үүсгэсэн хаягийг ялгаварлан гадуурхаж байна” хэмээсэн аж.

Ютүбер Жак Тенни хэлэхдээ Розд туслах боломжийг алдахыг хүсээгүй гэсэн юм. Тэд өнгөрсөн зургаан сард “Hollywood”-ийн тэмдгийг өөрчлөх гэж хоёр удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн аж. Харин өнгөрсөн даваа (2021.02.01) гарагт гурав дахь удаагийн оролдлогоороо тус тэмдгийг өөрчилсөн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button