Нийгмийн
АН: Ерөнхийлөгч, намын даргын сунгаанд татвар төлөөгүй намын гишүүн саналаа өгч болно

Ардчилсан намын X их хурал 2021 оны тавдугаар сарын 02-ны өдөр болох товтой байна. Уг хуралдаанаар АН-ын даргыг батламжлах асуудал болон энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хэнийг дэвшүүлэхээ хэлэлцэж, батламжлах юм байна. Харин АН-ын даргын сунгааны тов сунгаа цагаан сарын дараа зарлагдана хэмээн С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.
Тус намын дүрмээр татвар төлсөн гишүүд ерөнхийлөгч болон намын даргын сунгаанд саналаа өгдөг байсан. Энэ жилийн тухайд цар тахалтай байгаа тул АН-ын үндэсний бодлогын хорооны тогтоол шийдвэрийн дагуу нийт гишүүдийн татварыг тэглэсэн байна. Ингэснээр ерөнхийлөгч болон намын даргыг сонгох сунгаад саналын эрхтэй, эрхгүй хэмээн хуваагдалгүйгээр бүгд саналаа өгөх боломжтой болж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь бол намынхаа төлөө татвар өгдөг байх нь зөв байсан юм даа.