НИЙГЭМ

Монгол Улсад 100 ба түүнээс дээш насны 164 хүн амьдарч байна

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 164 хүн энх тунх амьдарч байна.

Өндөр настнуудын 19 (11.6%) нь эрэгтэйчүүд, 145 (88.4%) нь эмэгтэйчүүд байна.

Насаар авч үзвэл:

  • 100 настай 68,
  • 101 настай 41,
  • 102 настай 23,
  • 103 настай 15,
  • 104 настай долоо,
  • 105, 106, 109 настай тус бүр хоёр,
  • 107 настай гурав,
  • 114 настай нэг хүн байна.

Тус мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний бүртгэлийн мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргалаа хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 5, 2021 13:45

Хаана байна очиж золгоноо

Холбоотой мэдээ

Back to top button