НИЙГЭМ

Насны хишиг, одонтой ээжийн тэтгэмжийг энэ сарын 9-нд дансаар олгоно

"Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог. Тэгвэл тус тэтгэмжийг энэ сард хэдэнд, хэрхэн олгох тухай Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр Ikon.mn сайтад өгсөн тодруулгадаа:

"Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон. Тиймээс иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд бүртгэлтэй данс руу нь орно. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт "Насны хишиг” болон "Эхийн алдар одон”-гийн тэтгэмжийн мөнгө дансанд шууд орох байдлаар гүйлгээ хийгдэнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button