"Насны хишиг"-ийн болзол хангаж, хүсэлтээ гаргасан бол жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй

"Насны хишиг" олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.
Цагаан сарын болон Улсын баяр наадмаар 65 нас хүрч, “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан нэг удаа E-Halamj.mn, E-Mongolia.mn системээр хүсэлтээ гарган дансны дугаараа бүртгүүлнэ. Үүнээс хойш дахин жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй юм.
Насны ангилал ахих, мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд системээс өөрчлөлт хийгдэх учир иргэн өөрөө очихгүй, дахин хүсэлт шаардлагагүй ахмад настны бүртгэлтэй банкны харилцах дансанд насны хишгийг шилжүүлдэг.
Харин энэ онд 65 насанд хүрсэн ахмад настан цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.