Нийгмийн

МУГТ, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа ДАШТ-нээс 21 дэх алтан медалиа хүртлээ

МУГТ, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй Мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээний 400 метрийн гүйлтийн төрлийн 90-ээс дээш насны ангилалд түрүүллээ. Тэрбээр тус тэмцээний 100, 800, 200 метр, гурвын харайлт, 400 метрийн төрөлд түрүүлж, зургаан алтан медаль хүртэв.

400 метрийн уралдаанаа дуусгаад, удалгүй 1500 метрийн зайд үргэлжлүүлэн гүйж, алтан медаль хүртсэн байна. Ийн Дэгү-2026 тэмцээнээс зургаа дахь алтан медалиа хүртсэнээр нийт ДАШТ-нээс 21 дэх алтан медалиа гардлаа.

Тэрбээр "Монголынхоо байрыг ахиулахын төлөө олон төрөлд оролцож, энэ удаагийн тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Би үнэхээр сэтгэл хангалуун, баяртай байна. Миний арын албыг минь баттай авч явж, намайг бүх талаар дэмжиж байдаг хүүхдүүд, ач зээ нар, дэмжигчидээ маш их баярлалаа. Та бүхэн минь тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж явах болтугай" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэхээр гайхамшигтай , гайхалтай мундаг хүн. Ямар их хөлс хөдөлмөр тэвчээр зориг гаргаж чадав аа. Хойч үеийн хүүхэд залуусын үлгэр дууриал

Зочин
Зочин

мөнгөн шагнал өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Баяр хүргэе мундаг гэдэг үг ч багдмаар хүн шүү Энэ сайхан спортлог хүнийг бага ч гэсэн урамшуулах цаг аль хэдийн болсон баймаар

TsM
TsM

Баяр хүргэе! Үнэхээр гайхалтай хүн юм аа. Залуус аа! үлгэр дууриал ав даа.

Зочин
Зочин

ЭНЭ НАСАНД ИХЭНХ ХҮНИЙ ХУВЬД АМЬД БАЙЖ, ЭРҮҮЛ ЯВЖ АЛХАЖ БАЙВАЛ ИХ ЮМ БИЗДЭЭ. ГЭТЭЛ ГҮЙГЭЭД УРАЛДААД ТҮРҮҮЛЭЭД ДЭЛХИЙД УЛСАА, МОНГОЛ ХҮНИЙ ЯС ЧАНАР, ЧАДВАРЫГ ГАЙХУУЛААД БАЙГАА ЭНЭ ХҮН ЖИНХЭНЭ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ЧИНГИСИЙН ОДОН ...ГЭЭД ӨГЧ БОЛОХ ШАГНАЛЫН ДЭЭДИЙГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин

Энэ хүнийг яагаад алдаршуулахгүй байгаа юм бэ?

Зочин
Зочин

Баяр хүргэе энэ цаг үед амьдарч байгаа монгол улсын баатар хүн шүү та төр засгын мэлмий тунгалаг байж хайр хишгээ ивээх болтугай

Иргэн
Иргэн

Монгол хүний эр зориг, тэвчээр хатуужил, байгалаас шалгарсан хүч чадлыг олон удаа дэлхийд батлан харуулсан гайхамшигт тамирчин Раднаа гуайгаар бахархаж байна. Чингисийн Монгол гэж байгаагүй гэдгийг үгүйсгэгчид энэ бодит нотолгооны өмнө юу ч хэлж чадахгүй.
Залуу үе маань ч гэсэн ахмад тамирчин, дэлхийн олон удаагийн аварга Раднаа гуайнхаа үлгэр дууриалаар багаасаа эрүүл чийрэг бие бялдартай, саруул ухаантай, оюун ухааны өндөр чадамжтай иргэд болж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, нэр алдраа өндөрт өргөн явцгаагаарай!

Холбоотой мэдээ

Back to top button