НИЙГЭМ

Ч.Цэрэнтогтох: Би чэйрмэн Ч.Ганхуягийн хамаатан огт биш шүү

“Монгол HD”, “Ард” санхүүгийн нэгдэлтэй хамтран Америкийн алдарт MGM продакшны  бүтээл “The Apprentice” бизнесийн реалити шоуг зохион байгуулж байгаа билээ. Шоуны эцсийн шатанд Ананд, Цэрэнтогтох, Эрдэнэбаяр нар хасагдан, сүүлийн шатанд Бархас, Энхжин нар үлдээд байгаа.

Шоуны үеэр олны хайрыг басхүү шүүмжлэлийг хамгийн их хүлээсэн, яван чангарсан оролцогчдын нэг нь Ч.Цэрэнтогтох. Түүнийг “Хас”-ын Ч.Ганхуягийг төрөл, хамаатнаа харж үзээд олон удаа хасалгүй үлдээлээ гэх шүүмжлэл гарсаар ирсэн. Ч.Цэрэнтогтох үүнд хариулт өгчээ.

1 хүн, hair болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр “Аппрентис аялал маань энд хүрээд дууссан ч амьдралын их аялал маань үргэлжилсээр. Энэ аяллаас би авах юмаа авсан, насан туршийн найзуудтай болсон. Өөрийн алдаа, оноогоороо үзэгчдэд өгч болох бүхнээ бас харамгүй өгсөн гэж бодож байна. Хэзээ ч битгий бууж өг. Таны хийсэн ажил, зорилгыг тань няцаах мянган шалтгаан, түмэн хүн байсан ч өөрийнхөө төлөө, зорилгынхоо төлөө тэмц. Энэ таны хийж чадах хамгийн ариун үйл. Үүнийхээ төлөө хэнээс ч бүү уучлалт гуй.

Дэлхийн шилдэг бизнесийн энэ шоунд орсон гол зорилгуудын маань нэг нь өөр шигээ олон хүмүүсийн, эмэгтэйчүүдийн дуу хоолой болъё, урам зориг өгье гэж бодсоноос үүдэлтэй юм. Над шиг бага насны хүүхэдтэй ээжүүд, гадаадад амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрүүлснээс Эх Орондоо буцах зориггүй байгаа залуус, амьдралын сорил дундуур өөрийгөө алдчихгүй тэмцэж яваа хүүхэд, залуучуудад урам зоригоо битгий алдаарай, өөрөөрөө байхаас бүү айгаарай, оролдоод зориод үзээрэй гэж чангаар хэлье. Би мундагтаа энэ шоунд ороогүй. Монголоор дүүрэн буй мөрөөдөгч, тэмцэгч, ирээдүйд итгэгчдийн л нэг. Би бүхнийг 0-с эхэлсэн. Хэцүү, хатуу дундуур явсан, явж ч байгаа. Өөрийгөө олж мөн бүтээж яваа.

Эцэст нь шоунд орсон 14 залуучууд маань үнэхээр супер. Хүн бүр өөрийн давуу тал, онцлог чанаруудтай. Үүнийг харьцуулах боломжгүй. Бид нэвтрүүлэг дундуур биедээ ширүүн байдаг ч цаанаа бүгд биенээ ойлгодог, хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Сүүлийн шатанд тунан үлдсэн Бархас, Энхжин хоёртоо амжилт хүсье.

P.S. Би Чэйрмэний хамаатан огтоос биш шүү. Амьдралдаа хоёр удаа энэ хүнийг харсан ба эхнийх нь Унгарт сургуулийн уулзалт дээр, хоёр дахь нь нэвтрүүлэг дундуур болой. Уран сэтгэмжээ арай бүтээлч зүйлд ашиглана уу” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
malchin
malchin
2021-02-08 12:09

nuhurgui yumuu da bi suuchih yum san dajgui huuhen shuu

Иргэн
Иргэн
2021-02-08 17:41

Цэрэнтогтохыг яагаад хүмүүс муулаад байсныг ердөө ойлгосонгүй. Сүүлийн хэдэн да�##�гаврууд дээр сайн шийдвэрүүд гаргаж, нухацтай ажилласан. Би л лав Цэрэнтогтох шиг хүнийг удирдлагын багтаа ажиллуулах хүсэлтэй байна. Попрохоос илүү ажилдаа үнэнч зүтгэдэг, жинтэй санаануудыг гаргадаг, няхуур, нямбай бүсгүй байна лээ. Бас их сэтгэлтэй, бусдын байранд өөрийгөө тавьж үздэг, аятайхан зөөлөн аргаар ажлаа хийдэг бүсгүй санагдсан.

Зочин
Зочин
2021-02-10 01:41

Ананд олон хэлтэй харилцааны соёлтой мундаг з�##�уу ийм з�##�уус гадаадаас мэргэжил эзэмшээд ирж байхад гадаад харилцааны яам авахаа яадаг юм мэдлэг муутай шахааны юмнуудаар төрийн �##�ба дүүрчихээр улс хөгжихгүй юм

Зочин
Зочин
2021-02-10 11:20

Shal hudlaa huuhen aldaag dandaa busad ruu chihdeg zan n er taalagdaagui nel hel am , ooriigoo goyo ged bostson baidag l neg huuhen er manlailagch bishee!!

Zochin
Zochin
2021-02-10 14:32

Yg vnen. Zarim hvnvvsig shvvltin uruund 3 orj irlee haslaa gecheed 4 orj irj bhad bolomj olgii ch gej bh shig hamgiin ehn8 shvvlteer hasagddag bvsgvi uul ni nileen hol ywah bsan daanch hden bvsgvichvvd ni shahsaar bgad tom orsoldogchoo hamgin tvrvvnd gargasan daa.

Zochin
Zochin
2021-02-11 10:31

Ёстой л яван чангарсан оролцогчдооz????

Холбоотой мэдээ

Back to top button