НИЙГЭМ
“Apprentice Mongolia” шоуны оролцогчид саналаа өгчээ

Америкийн алдарт MGM продакшны бүтээл "The Apprentice” бизнесийн реалити шоу нь Монголд амжилттай зохион байгуулагдаж, ялагчаа тодруулсан билээ. Тус шоу нэвтрүүлгийн ялагчаар Ц.Бархас шалгарсан юм. Тэгвэл тус шоунд оролцогчид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгцгөөжээ. Шоуны ялагч Ц.Бархас энэ тухай өөрийн цахим хуудаст:
"Хэнд саналаа өгөх нь чухал ч, сонгуулиа өгнө гэдэг нь түүнээс чухал зүйл шүү. Бид иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуулиа өгчихлөө. Харин та өгсөн үү. Монгол түмний сонголт мэргэн байг ээ” хэмээсэн юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.