Б.Баатархүү: Талийгаач зам дагуу СD, үнэртүүлэгч борлуулдаг байсан

Өнөөдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатааснаас амиа алдсан. Түргэн тусламжийн эмч ирэхэд, иргэн хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд талийгаачийн биеэс 34 настай Э гэх бичиг баримт олджээ. Цагдаагийн байгууллагаас талийгаачийн биеэс олдсон бичиг баримт өөрийнх нь биеийн байцаалт мөн эсэхийг шалгаж байгааг хэлсэн.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
"Хэвлэлээр батлагдаагүй олон ташаа зүйлс мэдээлэгдэж байна. Би дөнгөж сая хэргийг шалгаж буй мөрдөгчтэй холбоо барьсан. Өглөө хэлж байсанчлан биеэс нь олдсон биеийн байцаалт дээрх 1987 онд төрсөн Э гэдэг нь талийгаач мөн болох нь тогтоогдсон. Чингэлтэй дүүрэгт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байсан. Тодруулбал, зам дагуу CD, үнэртүүлэгч борлуулдаг байсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг таних ажиллагаа хийгдсэн. Хэвлэлээр цацагдаж байгаа ял шийтгэл, хувийн мэдээлэл ташаа юм. Бичлэг дээрх бичигдсэн талийгаачийн ард дагаад явж буй хоёр иргэнээс тайлбар мэдүүлэг авч байгаа. Талийгаачийн маршрутыг тогтооход ганцаараа явж байсан нь тогтоогдсон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.