Талийгаачийн араас дагаж байсан сэжиг бүхий хоёр иргэнээс мэдүүлэг авч байна

Өнөөдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатааснаас амиа алдсан. Түргэн тусламжийн эмч ирэхэд, иргэн хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд талийгаачийн биеэс 34 настай Э гэх бичиг баримт олджээ. Цагдаагийн байгууллагаас талийгаачийн биеэс олдсон бичиг баримт өөрийнх нь биеийн байцаалт мөн эсэхийг шалгаж байгааг хэлсэн.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
“Хэвлэлээр батлагдаагүй олон ташаа зүйлс мэдээлэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг таних ажиллагаа хийгдсэн. Хэвлэлээр цацагдаж байгаа ял шийтгэл, хувийн мэдээлэл ташаа юм. Бичлэг дээрх бичигдсэн талийгаачийн ард дагаад явж буй хоёр иргэнээс тайлбар мэдүүлэг авч байгаа. Талийгаачийн маршрутыг тогтооход ганцаараа явж байсан нь тогтоогдсон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.