Нийгмийн
Битүүний өдрөөс тав хоног дэлгүүр, худалдааны төв АЖИЛЛАХГҮЙ

Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас хатуу хөл хорионы үед ажиллах дэглэмийн хүрээнд дүүргүүдийн хэлтэс албадад дараах чиглэлийг өгсөн байна. Гэвч УОК-оос зөвшөөрсөн үед дараах шийдвэр албан ёсоор хэрэгжих юм.
- 2021 оны хоёрдугаар сарын 10-ны 22 цаг гэхэд бүх худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа зогсоно.
- Хоёрдугаар сарын 11-с 16-ны өдрийг хүртэл бүгд албан ёсоор амарна. 16-наас Халдвар хамгааллын дэглэм баримтлаад ажиллаж болно
- Хоёрдугаар 16-с 23-ныг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр бараа татан авахгүй. Зорчуулахгүй. Зөвшөөрөл олгохгүй .
- Худалдааны салбарын ажиллагсдын гэр, ажил хооронд зорчих хөдөлгөөн хориглосон.
- Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон бусад худалдааны цэгүүд ажиллагсадаа хэрхэн ажиллуулах дотоод зохицуулалтаа хий. /16-ны өдрийн байдлыг үндэслэн байгууллагын унаагаар зорчуулах эсэхийг шийдвэрлэнэ/
- Хүнсний үйлдвэрүүдийн ажилчид тусгай автобусаар тодорхой маршрутаар зорчих талаар судалж байгаа.
- Амрах хугацаагаа 16-с хойш сунгаж болно
- 2021 оны хоёрдугаар сарын 11-13-нд Нэг өрх-Нэг шинжилгээ авна.
- 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлыг үндэслэн цаашдийн шийдвэрээ гаргана.
- Цахилгаан эрчим хүч зэрэг байгууллагуудын ажилчид казармд байрлана.
- Хог хаягдлаа ангилан ялгаж, ил задгай хаяхгүй байх . Хариуцлагатай байх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойлгомжгүй юм хийх юм. Тодорхой яриач. 2. Зөвхөн УБ-н хэмжээнд үү эсвэл монгол усл даяар уу гэдгээ эхэлж хэлэх хэрэгтэй. Шууд тэг тэг гэх нь асуудлаа огт судлаагүйн шинж шүү. Та нар шийд гаргахаас өмнө с�##�барынхатайгаа ярилцах ёстой !
Баяр болохгүй гэсэн тул бэлдээгүй тул НӨӨЦӨЛСӨН ХООЛГҮЙ тул 5 хоног тэсэхэд бэрх дээ. Хүмүүс гэрээсээ гарч болохгүй юм чинь НОК бусад улс шиг айлын үүдэнд ууттай хүнс тавина биз !
Өлсөж үхүүлэх гээ юу? Эхнээсээ т�##�бай дээр өөрийгөө шатааж байна ш дэ, удахгүй бүгд гэр гэртээ боомилж үхэх юм байна да