Нийгмийн

“Шатсан хүнд л харамсаж байснаас биш хүүгээ үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч гэж л харсан”

Өчигдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатааснаас амиа алдсан. Талийгаачид тусламж үзүүлэхээр Сүхбаатар дүүргийн эргүүлийн цагдаа Б.Даваажав, хоёр иргэнтэй гүйж очсон юм. 

Эргүүлийн цагдаа Б.Даваажавын ээж өөрийн цахим хуудаснаа хүүгээрээ бахархаж буйгаа бичжээ.

ТэрбээрХүүгээрээ бахархаж байна. Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн. Бензин биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна. Бид 2 уг нь бусдын л адил хүүгээ БНХАУ-д дунд сургуульд сургаж, Монголдоо Их сургуульд сургаж хятад хэлтэй эдийн засагч болгосон. Гэтэл мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад би өөрийнхөө сонирхлоор явъя даа аав ээж 2 минь гээд цагдаа болсон хүн дээ. Өчнөөн жил сургасан байхад мэргэжлээрээ явсангүй гээд бид 2 их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байснаас биш хүүгээ бол үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч л гэж харж байлаа. Өмнө нь хүний амь аварч л байсан. Энэ удаагийнх олны нүдэн дээр болсноороо л арай өөр. Бид ч нээх ч сүртэй юм бодсонгүй.

Гэтэл харин орой хүүгээ хэншүү хярвас үнэртүүлээд их гунигтай ороод ирэхэд л хараад гэнэт өрөвдлөө бас бахархлаа. Цагдаа нар маань үргэлж л үүрэг гүйцэтгэж байдаг.Тэдний ажлын хүндийг ойлгох хэрэгтэй юм байна.

Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна гээд аавтайгаа ярьж сууна. Тэрхэн хооронд бензинтэй хувцсыг нь тайлчихвал ч гэж бодоод амжсан бололтой. Хайран залуу гээд их л харамсаж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад синтофон сөдөн куртка галд авалцахдаа шууд арьсан дээр наалддаг аймшгийн хортой эд ш тээ. Ядаж монгол хурганы арьсан дээлтэй байсан бол тайлаад авах боломжтой

ЗОЧИН
ЗОЧИН

сүүлийнүеийн тэсвэр хатуужилгүй залуус их болж дээ амиа хорлоод байх даа яахав дээ амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно түүнийг давж гарсан хүн амьдралыг ойлгоно доо

чөтгөр ав.
чөтгөр ав.

Энэ талбайд хамгаалалт байдаггүй юм уу?. Хэрэв ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд халдлага зохион байгуулбал хамгаалж чадахгүй нь л дээ.

Ум ма н бад ми хум
Ум ма н бад ми хум

Сайхан залууг ийм гунигтай буцаасанд бид харамсах ёстой шүү. Ялангуяа түүний хандсан ордон хавьцаа байдаг хүмүүс.

Зочин
Зочин

Үхэж байгаа хүнийг тайван гэгч нь харж бичлэг хийж авч байгаа эмэгтэй хэн болохыг олон хүн мэдмээр байна!?

Зочин
Зочин

Хүний амь аврах гэж чадлаараа л гүйж очсон энэнээс хурдан яаж ч амжих юм билээ мундаг залуу. Шууд л нүүрийг нь бүтээгээд авсан бол гэж бодогдсон , хүн шатахдаа хамгийн түрүүнд гал залгиж нас бардаг гэж сонссон.

Холбоотой мэдээ

Back to top button