НИЙГЭМ
Өөр хүний шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон иргэнээс халдвар илэрчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос өөрийн бус бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлсэн байна.
Тухайн иргэнийг Сэлэнгэ аймагт ирэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Ийн хяналт шалгалт явуулахад Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгсөн ч хариугаа авалгүй, найз Э-гийнхээ баримт бичгийг ашиглан товчоодоор нэвтэрсэн нь тогтоогджээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санаатай х�##�дварт өвчин тараасан гэж шууд Эрүүгийн хуулиар ял оноох ёстой