НИЙГЭМ

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг томилов

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ. 

Ринчиндоржийн Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Тэрбээр, 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Г.САНСАРМАА 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэж, ажлын их амжилт хүсьe.

Хөхчир
Хөхчир

Санлагсүрэн дарваан Сумъяагийн өмнөөс бүх лайг нь үүрээд явчих вуу! Чи ч улахгүй араас нь явнаа!@

Зочин
Зочин

за даа энэ дарваан чдээ

Тунгаа
Тунгаа

За арай арай

Инженер
Инженер

Хөгжлийн бодлого хариуцахаа, энэ хүн үү!!!!!!!!!!

Zochin
Zochin

Ene hun hen be

Холбоотой мэдээ

Back to top button