“Дөрвөн төрлийн вакцин авна, III сарын 1-нээс өмнө орж ирнэ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын төлөвлөгөө”-г танилцуулан, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр гуравдугаар сарын 1-нээс өмнө хүн амын 60 хувийг вакцинжуулахад хүрэлцэхүйц тун вакцин оруулж ирэх талаар ярилаа.
Тодуулбал "ДЭМБ-ын зөвшөөрсөн хоёр вакциныг оруулж ирэхээр гэрээ хэлэлцлүүд хийгдэж байна. ДЭМБ зөвшөөрөл өгөнгүүт амжиж татна. Үүнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулна. Зарим нь буцалтгүй тусламжаар зарим нь гэрээгээр хийгдсэн. Дөрвөн төрлийн вакцин авахаар гэрээ хийгдсэн. Нийт хүн амын 60 орчим хувийг вакцинжуулвал эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж ДЭМБ зөвлөсөн. Эхний ээлжид бид 300 мянган тунг оруулж ирэх бөгөөд эрүүл мэндийн салбарын хүмүүс, экспортын чиглэлд ажиллаж буй жолооч, ахмадууд болон суурь өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна. ОХУ, БНХАУ, БНЭУ-ын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМЯ-ны мэдээлэгч. "Вакцтныг 7 сараас хэрэгжүүлнэ", "Сүхбаатарын т�##�байд болсон жагса�##� х�##�дварын тарх�##�тад нөлөөлсөн", "Та х�##�двар тусах нь цаг хугацааны асууд�##�" гэх мэт д�##�д санаа агуулсан зүйл ярих юм. Холбогдох удирдлагууд нь анхаарах хэрэгтэй.
♥♥♥
хаанахын вакцин гэдгээ тодорхой бичээч юунд нь нуунавэ?
Орос хятад энэтхэг гээд бичсэн бна даа