ДЭЛХИЙ

“Daft Punk” хамтлаг тарах болсноо зарлалаа

Францын алдарт “Daft Punk” хамтлаг тарах болсноо зарласан байна.  Тус хамтлагийн талаар удаан хугацаанд нийтлэл бичиж ирсэн Кэтрин Фрейзиер “CNN” агентлагт хэлэхдээ тэд хөгжим хийх больж байгаа гэсэн ч тодорхой шалтгаан хэлээгүй аж.

Мөн тус хамтлаг өөрсдийн албан ёсны Youtube хуудсан дээрээ “Epilogue” буюу төгсгөл гэсэн нэртэй бичлэг нийтэлсэн байна. Тус бичлэг дээр хамтлагийн гишүүд болох Томас Бангалтер, Гай-Мануэль дэ Хомем-Кристо нар алдартай роботын хувцсаа өмсөж цөлд салах ёс хийж байгаа дүр зураг гардаг юм.

Зүүн талд Гай-Мануэль түүний хажууд Томас

“Daft Punk” хамтлагийг 1993 онд Парис хотноо үүсгэсэн бөгөөд “Da Funk”, “One More Time”, “Around The World” дуунуудаараа дэлхийд алдартай болсон билээ. Тэдний анхны цомог “Homework” нь бүжгийн хөгжмийн түүхэн дэх томоохон хэсэг гэж үздэг юм. Тэдний Фаррелл Уильямс болон Нил Роджерс нартай хамтарч гаргасан “Get Lucky” дуу нь 2013 онд дэлхий даяар хит болсон билээ.

Тэр цагаас хойш “Daft Punk” хамтлаг нэг их уран бүтээл хийлгүй олны нүднээс далдуур байсан юм. Харин 2016 онд “Weeknd”-тэй хамтарч “Starboy” болон “I Feel It Coming” дууг гаргасан билээ.

Тэд роботон өмсгөлгүйгээрээ олны нүдэнд нэг их үзэгддэггүй байсан бөгөөд “Бид модель юм уу жүжигчин биш хүмүүст бидний гадаад төрхийг харах нь таалагдахгүй. Харин роботууд сонирхолтой шүү дээ” хэмээж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button