ЭРҮҮЛ МЭНД

Г.Чимэдлхамсүрэн: Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур 100 хувийн үр дүн үзүүлсэн

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Халдвар авсан эхний өдрүүдэд шүлснээс вирус илрүүлэх нь хамар залгиурын арчдасаар шинжлэхээс илүү мэдрэг болохыг олон судалгаа баталжээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш, доктор Г. Чимэдлхамсүрэнгээс тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр “ Бидний бүтээсэн оношлуур баталгаажуулах туршилтад 60 хүн хамрагдсан. 40 хүн нь халдвар батлагдсан, 20 нь халдвар аваагүй нь батлагдсан хүмүүс байсан. 100 хувийн үр дүн үзүүлсэн. Шинжилгээний хариу сорьц лабораторт ирсний дараа 90 минутад гарна.

Хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг ЭМЯ, УОК-той хамтраад маш яаралтай хэрэглээнд гаргахаар ажиллаж байна. Өмнө нь хоёр удаагийн хурлаар ЭМЯ-ны сайдад танилцуулсан. Өнөөдөр Шадар сайдад танилцуулна.

Хэрэглээнд эхний ээлжид 50 мянган оношлуур нэвтрүүлээд, тодорхой бүсүүдэд шинжилгээ хийнэ. Энэ ажил амжилттай болбол цаашид улам олноор нийлүүлэх боломжтой.

Оношлуурыг хийхэд маш олон төрлийн туршилт судалгаа хийж, технологийн боловсруулалт хийгддэг. Энэ туршилт 12-р сард хийж эхэлсэн. Гурван сарын  хугацаанд оношлуураа хийлээ. Нэг хүний шинжилгээг 35 мянга орчим төгрөгөөр шинжлэх боломжтой. Оношлуур бүтээхэд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар болон харьяа шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн 10 гаруй эрдэмтэд ажилласан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тиймээ
тиймээ
2021-03-03 17:56

bayar hyrgie odoo shinjilgee ogohod amar bolloo.

Зочин
Зочин
2021-03-03 21:44

ОРЦ ,АЛБАН БАЙГУУЛГЫН ҮҮДЭНД ТАВЬ.ХОТЫН ОРОХ ГАРАХ ДЭЭР МӨН...

Уншигч
Уншигч
2021-03-03 22:44

Мундаг байна, амжилт

Зочин
Зочин
2021-03-03 23:51

Амжилт

123
123
2021-03-04 08:41

Ашгүйдээ чих өвдөөд байсан юм өгсөөр байгаад

Холбоотой мэдээ

Back to top button