НийгмийнНИЙГЭМ

Орхон сумын Засаг дарга зодуулсан шархнаасаа бус зүрх судасны өвчнөөр нас барсан уу

Булган аймгийн Орхон сумын Засаг Дарга, 43 настай “С.Б” нь бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байж болзошгүй тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал өнгөрөгч гуравдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 23:00 цагийн үед талийгаач сумын цагдаагийн хэсэгт очих үедээ иргэн Б-тэй маргаж, зодуулсны улмаас амьсгал хураасан аж.

Цагдаагийн газрын урьдчилсан шалгалтаар талийгаачийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх дүгнэлт гарсан. Уг хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг:

“2021 оны гуравдугаар сарын 4-ны 06:00 цагийн үед Булган аймгийн Орхон сум, тавдугаар баг Сээр хороо гэх газар хүн нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд 43 настай, эрэгтэй Б гэгч нь гаднаа ил харагдах шарх, гэмтэлтэй нас барсан байсан.

Тухайн хэрэг болсон газарт цагдаагийн кабен байсан учир алба хаагчийг шалгаж байна. Уг хэрэгтээ холбоотойгоор тухайн сумд дэлгүүр ажиллуулдаг Б зэрэг гурван хүнийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газраас шалгалтыг явуулж байна. Эл хэрэгт мөрдөн байцаах албаны тусгай субьектын тэмцэх хэлтэс болон дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсээс шалгаж байгаа” гэв.

-ТАЛИЙГААЧ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨР АМЬСГАЛ ХУРААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Эх сурвалжийн мэдээлснээр: Талийгаач амьсгал хураахын өмнө бусдад зодуулсан гэх сэжим байгаа ч, түүний үхлийн жинхэнэ шалтгаан зүрх судасны өвчинтэй холбоотой байж болзошгүй байна. Иймд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгэх шаардлага гарчээ. Учир нь тэрбээр нас барахаасаа өмнө зүрх судасны өвчнөөр хэд хэдэн удаа оношлогдож, эмчилгээ хийлгэж байсан гэх мэдээлэл бий.

-АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛДӨӨНИЙ УЛМААС ИРГЭН Б-ТЭЙ МАРГАЖЭЭ-

Түүнчлэн талийгаач ямар учир шалтгааны улмаас дэлгүүр ажиллуулдаг гэх иргэн Б-тэй маргалдсан нь сонирхол татаж байна. Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр Б-нь талийгаачид хандаж, ашиг сонирхолтой холбоотой санал тавихад түүнийг нь хүлээж аваагүйгээс зодсон гэгдэж буй. Талийгаач 2017 оноос хойш Орхон сумын Засаг Даргаар ажиллаж байхдаа ийн золгүй байдлаар амиа алджээ. Бид талийгаачийн ар гэртэй утсаар холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэцүү юм бэ
Хэцүү юм бэ
3 сар 10, 2021 09:21

Харамс�##�тай юм.
З�##�уугаараа ...

Булганых
Булганых
3 сар 10, 2021 17:40

Хүнийг уурлуулаад зодохоор чинь зүрх нь муудахгүй яах вэ, тайван байсан бол зүрх нь юу гэж хаагдах вэ? Бас л хэрэгтнийг хаацайлах аргаа бодож байна даа...

Зочин
Зочин
3 сар 10, 2021 17:51

засаг дарга нэг дэлгүүрийн лангууны хүнтэй зодолдож л байдаг ха ха . МАН-ын хулгайчид нэг иймэрхүү

...
...
3 сар 11, 2021 18:36

ashig sonirholiin zorchildoon c gh shig yrosoo c tiim ym bhgu medeelel hurgej bj unen zow medeelel hurge

Зочин
Зочин
3 сар 24, 2021 13:36

Энэ хүн MAH хүн биш шүү! АН хүн шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button