ДЭЛХИЙ

ОХУ болон БНХАУ хамтарч саран дээр бааз барина

ОХУ-ын Роскосмос сансрын агентлаг НАСА-ын “Lunar Gateway” төсөлтэй өрсөлдөх хэмжээний сарны бааз барихын тулд БНХАУ-тай хамтарч ажиллана хэмээн мэдэгджээ. Москва болон Бээжингийн албан тушаалтнууд сарны бааз барих төслийг эхлүүлэх санамж бичиг дээр өчигдөр гарын үсгээ зурцгаасан байна. Тус төсөлд бусад улсууд ч гэсэн нэгдэн орж болох аж.

Тус санамж бичиг дээр “Олон улсын сарны бааз нь сарны гадаргуу болон тойрог замд барих туршилт, судалгааны байгууламжаас бүрдэнэ” хэмээжээ. Мөн энэхүү сарны баазыг олон зориулалттай судалгааны ажил хийхэд зориулж загварчлах аж.

ОХУ болон БНХАУ олон улс төсөл дээр хамтарч ажиллахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр улс харилцаа холбоогоо бататгахыг эрмэлзэн ажиллаж ирсэн билээ.

Оросын тал өмнө нь НАСА-ын “Lunar Gateway” төсөл дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч Роскосмос агентлаг өнгөрсөн нэгдүгээр сард тус төсөлд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

НАСА Артемис төслөөрөө 2024 он гэхэд хүнийг дахин сарны гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button